ЭМЭГТЭЙН БЭЛЭГ ЭРХТНИЙ ҮРЭВСЭЛТ ӨВЧИН

ШОВХ ҮЗҮҮРТ УРГАЦАГ БУЮУ КОНДИЛОМА

Хурц үзүүрт ургацаг буюу кондилома нь бэлэг эрхтэн, хошного, амны арьс салст дээр арьсны өнгөтэй тахианы залаа эсвэл цэцэгт байцаа мэт ургацаг гаргадаг хүний папиллома вирусээр үүсгэгддэг вирусын халдварт өвчин юм.

ШЭЭС ДАМЖУУЛАХ ЗАМЫН ХАЛДВАР

Шээс дамжуулах тогтолцоонд бөөр (шээсийг шүүнэ), шээлүүр, давсаг (шээсийг хуримтлуулна) ба шээсний сүв (давсагнаас шээс гадагшлуулах сүв) орно.

ҮТРЭЭНИЙ ЯЛГАРАЛ ИХСЭХ ХАМ ШИНЖ

Үтрээнээс тодорхой хэмжээний ялгарал гарах нь ихэнхдээ хэвийн үзэгдэл байдаг. Бэлгийн замаар дамжих халдвар болон үрэвслийн үед үтрээний ялгарал өөрчлөгдөж болно.

УМАЙН ХҮЗҮҮНИЙ УРГАЦАГ

Умайн хүзүүний ургацаг (полип) гэдэг нь умайн хүзүүний болон умайн хүзүүний сувгийн хучуур эсээс гаралтай хоргүй үүсгэвэр юм.

ЦИСТИТ БУЮУ ДАВСАГНЫ ҮРЭВСЭЛ ГЭЖ ЮУ ВЭ

Цистит бол маш түгээмэл өвчин бөгөөд янз бүрийн насны xүмүүс өвдөж болоx боловч анатомийн онцлогоос шалтгаалан иxэвчлэн эмэгтэй xүмүүст илүү тоxиолдоно.

ОХИДЫН БЭЛЭГ ЭРХТНИЙ ЭМГЭГҮҮД

Наснаас үл хамааран охид бүр насанд хүрсэн эмэгтэйчүүдийн адил умайтай байдаг. Дөнгөж төрсөн шүд ч үгүй, үс ч үгүй охинд умай, умайн хүзүү, өндгөвч байдаг.

МӨӨГӨНЦӨР БУЮУ КАНДИДОЗ ГЭЖ ЮУ ВЭ?

Ямар ч эрүүл эмэгтэй хүний үтрээнд байдаг бичил биет. Гагцхүү хэт ихсээд, шинж тэмдэг өгөөд, хүнд зовуурь учруулаад эхлэхээр мөөгөнцрийн халдвар үрэвслийн асуудал үүснэ.

ЭНДОМЕТРИОЗИЙН ҮЕИЙН ХООЛЛОЛТ БА НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭРЭГЛЭЭ

Эндометриоз гэдэг нь умайгаас гадна умайн салсттай төстэй эд ургаж, архаг үрэвсэл, наалдац үүсгэдэг эмгэг гэж тодорхойлдог.

БЭЛГИЙН ХЕРПЕС

ДЭМБ-аас дэлхийн хүн амын 60-95% нь херпес вирусийн халдвар авсан байна гэж мэдээллэсэн байна. Үүнээс бэлгийн херпес нь хамгийн түгээмэл, энгийн херпесээр үүсгэгдсэн бэлгийн замаар дамждаг халдвар юм.

УМАЙН ХҮЗҮҮНИЙ УЛАЙЛТЫН ҮЕД ХИЙХ ШИНЖИЛГЭЭ, ЭМЧИЛГЭЭ

Умайн хүзүүнд яг ямар үйл явц болоод байгааг зөвхөн эмэгтэйчүүдийн эмч, мэргэжилтэн үзэж тодорхойлж, эмчилгээг заадаг.Умайн хүзүүний эмгэг нь бараг мэдэгдэлгүй явагддаг.

ҮР ХӨНДӨЛТ БА ҮРГҮЙДЭЛ

Сүүлийн үед Монгол улсад үргүйдэл маш ихээр нэмэгдэх болж. Үүнээс ялангуяа эмэгтэйчүүдээс шалтгаалсан үргүйдэл ихсэж байна. Замбараагүй бэлгийн харьцаа, үүнээс үүдсэн бэлгийн замын халдварт өвчин, төлөвлөөгүй, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт зэрэг нь хоёрдогчоор үргүйдэл үүсэх шалтгаан болж байна.

УМАЙН ХҮЗҮҮНИЙ УЛАЙЛТЫН ҮЕД ХИЙХ ҮЗЛЭГ

Юуны түрүүнд умайн хүзүүний хэлбэр, хэмжээ, бүтэц үйл ажиллагааны талаарх товч мэдээлэл өгөх нь зүйтэй болов уу гэж бодлоо.

ЦИСТИТ БУЮУ ДАВСАГНЫ ҮРЭВСЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Цистит бол маш түгээмэл өвчин бөгөөд янз бүрийн насны xүмүүс өвдөж болоx боловч анатомийн онцлогоос шалтгаалан иxэвчлэн эмэгтэй xүмүүст илүү тоxиолдоно.

УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХАВДРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ

Хүний хөхөнцөр вирус бэлгийн хавьтлын үед умайн хүзүүний олон давхаргат хучуурын суурин давхаргад нэвтрэн орж, эсүүд өөрчлөлтөнд орж, эсийн гаж хувирал явагдаж, хорт хавдар үүсдэг байна.

УМАЙН ХҮЗҮҮНИЙ LEEP ЭМЧИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?

LEEP эмчилгээ гэдэг нь пап тест эмгэг гарсан тохиолдолд умайн хүзүүний өөрчлөлттэй хэсгийг цахилгаан гогцоогоор өөлж авах эмчилгээний арга юм.

ХӨЛДӨӨХ ЭМЧИЛГЭЭНИЙ ДАРААХ ХЯНАЛТ

Умайн хүзүүний эмгэг өөрчлөлттэй хэсэгт 65-85 с хүйтнээр хөлдөөж эмчлэх аргыг хөлдөөх эмчилгээ гэнэ. Умайн хүзүүг хөлдөөж эмчилснээр эмгэгтэй хэсэг үхжил болон унаж эрүүл эдээр нөхөн төлжин солигддог .

БЭЛЭГ ЭРХТНИЙ ЗАГАТНАА

Гадна бэлэг эрхтний загатнаа янз бүрийн шалтгаантай байдаг ба энэ нь бие даасан өвчин биш гормоны өөрчлөлт, мэдрэл шингэний тохируулга алдагдахад үүсдэг.

ҮҮДЭВЧ БУЛЧИРХАЙН УЙЛАНХАЙ /БАРТОЛИНОВАЯ КИСТА/

Эмэгтэй хүнд бэлгийн их болон бага уруул гэж байдаг. Хоёр их уруул нийлж байгаа доод хэсэгт хоёр хос булчирхай /бартолины булчирхай/ байдаг. Бартолины булчирхай нь үтрээний үүдэвч хэсгийг чийглэх шүүрэл ялгаруулдаг.

НЯНГИЙН ГАРАЛТАЙ ҮТРЭЭНИЙ ҮРЭВСЭЛ

Эмэгтэй хүний үтрээнд өвчин үүсгэгч гадны бичил биетийг устгаж байдаг /лактобацилл/ савханцар хэмээх өвөрмөц нянгууд байдаг. Үтрээний савханцар нь сүүний хүчил ялгаруулж хүчиллэг орчин бий болгосноор бусад өвчин үүсгэгч нян үржихээс сэргийлдэг.

УМАЙН УНЖИЛТ

Умайн унжилтийн 3 зэрэг байна.
1-р зэрэг: Умайн хүзүү үтрээний амсар хүртэл доошилсон.
2-р зэрэг: Умайн хүзүү үтрээнээс цухуйж гарсан.
3-р зэрэг: Умай бүрэн унжилт буюу бэлгийн амсраар бүрэн урваж гарсан.

ЦИСТИТ

Цистит гэж юу вэ?
Цистит гэдэг нь шээсний замын цочмог үрэвсэлт өвчинд багтдаг давсагны салст бүрхэвчийн үрэвсэл юм. Цистит үүсэхэд хүргэдэг олон шалтгаан бий.

УМАЙН САЛСТЫН ХЭТ ХӨВСИЙН ЗУЗААРАХ ЭМГЭГ (ГИПЕРПЛАЗИЯ ЭНДОМЕТРИЯ)

Умайн салстын хэт хөвсийн зузаарах эмгэг нь умайн салстын холбогч эд ба булчирхайн эмгэг өөрчлөлт юм. Умайн салстын хэт зузаарал, умайн салстын өмөн эмэгтэйчүүдийн практикт олонтоо тохиолдох ба цаашид өсөх хандлагатай байна. Умайн салстын зузаарах эмгэг нь умайн их биеийн өмөн үүсэх урьтал өвчинд хамаарагдах бөгөөд өмөнд олонтаа шилжинэ.

УМАЙН ХҮЗҮҮНИЙ СУВГИЙН ҮРЭВСЭЛ

Умайн хүзүүний сувгийн үрэвсэл нь стафилококк, стрептококк, гэдэсний савханцар, энтерококк, гонококк, вирус, кандид зэргээр үүсгэгдэнэ. Төрөлт болон үр хөндөлтийн үед үүссэн умайн хүзүүний урагдал, бэлэг эрхтний бусад хэсгийн өвчнүүд нь суваг үрэвсэх нөхцөлийг бүрдүүлнэ. Эмчлэхгүй удаан хугацаанд явбал умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх эрсдэл өндөртэй байдаг.

ҮТРЭЭНИЙ ҮРЭВСЭЛ

Энэ нь үтрээний салст давхаргын үрэвсэл юм. Эмэгтэй хүний үтрээнд хэвийн үед байдаг бичил биетнүүд хэт үржсэнээс нянгийн гаралтай үтрээний үрэвсэл үүсдэг.
Үүсгэгч нь: Стафилококк, стрептококк, гэдэсний савханцар мөн холимог халдвар болон трихомониад, мөөгөнцрөөр үүсгэгддэг. Үрэвсэл нь голомтолсон эсхүл нэлэнхүйд нь хамарсан байхаас гадна умайн хүзүүний үтрээн хэсэг, бэлгийн уруулыг хамарч үрэвсүүлэх тохиолдол цөөнгүй байдаг.

УМАЙН ХҮЗҮҮНИЙ ШАРХ ЭМЧЛЭХ

Умайн хүзүүний шархыг манай эмнэлэгт хөлдөөх аргаар эмчилж байна. Умайн хүзүүний шарх болон эндометриозыг хөлдөөх аргаар эмчлэхийг криотерапия гэнэ. Умайн хүзүүний эмгэг өөрчлөлттэй хэсэгт 65-850С хүйтнээр хөлдөөх эмчилгээ хийснээр умайн хүзүүний эмгэг хэсэг нь үхжил болон унаж эрүүл эдээр нөхөн төлжин солигддог.

УМАЙН ХҮЗҮҮНИЙ ШАРХ

Умай бол ерөнхийдөө булчинлаг эрхтэн ба дотроо хөндийтэй их бие, хүзүү гэсэн 2 хэсгээс тогтоно. Умайн хүзүү нь хөндийдөө нэг давхар хучуур эдээс бүтсэн, гадна амсар нь олон давхар хучуур эдээс тогтдог. Умайн хүзүүний шарх гэдэг нь салст бүрхэвч буюу хучуур эдийн гэмтэл юм. Шархлаа үүссэн үед зөвхөн үзлэгийн толиор үзлэг хийсэн тохиолдолд оношлогдох ба ЭХО-оор харагддаггүй.

ҮТРЭЭНИЙ ХАЛДВАРУУД

Гадна бэлэг эрхтний үрэвслийг анхдагч, хоёрдогч гэж хуваана. Гадна бэлэг эрхтний анхдагч үрэвсэл нь эхлээд хэсэг газар гэмтэж улмаар халдвар хавсарснаас үүснэ. Чихрийн шижин, хорхойтох, шээс гоожих, арьсны өвчнүүдийн нөлөөгөөр гадна бэлэг эрхтэнд загатнаа үүсч, гэмтэх нөхцөл болдог.
Search