ЛАБОРАТОРИ

“АСЭ” эмнэлгийн лаборатор нь 2011 оны 6 сараас эхлэн биеэ даасан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ. Манай лаборатор нь үйл ажиллагаандаа АНУ, Франц, Хятад улсад үйлдвэрлэсэн орчин үеийн дэвшилтэт бүрэн автомат аппарат, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон ба доорх шинжилгээг чанарын өндөр түвшинд хийж байна. Манай лаборатор нь 1 их эмч, 1 лаборанттайгаар үйл ажиллагаагаа явуулдаг.
Биохимийн шинжилгээнд:
  • Элэгний үйл ажиллагаа (нийт, шууд ба шууд бус билирубин, нийт уураг, альбумин, алат/гот/, асат/гпт/)
  • Шээс ялгаруулах эрхтний үйл ажиллагаа (креатинин, мочевин, үлдэгдэл азот)
  • Нойр булчирхайн фермент (альфа амилаза)
  • Микро элементүүд (төмөр, натри, кали, фосфор, кальци, магни, хлор)
  • Цусанд: сахар, зарим ферментүүд (Лактат дегидрогенеза, Шүлтлэг фосфотаза, Гамма глютамилтрансфераза, Холестрол)-ийг тодорхойлно.
Шинжилгээний хариуг 4-н цагийн дотор гаргана.
Бүлэгнэлтийн шинжилгээнд:
  • Тромбины хугацаа
  • Протромбины хугацаа
  • Зориуд идэвхжүүлсэн тромбопластины хугацаа
  • Фибриноген, тромботестийг тодорхойлно.
Шинжилгээний хариу 1 цаг 30 минутын дотор гарна.Иммунологийн шинжилгээнд:
  • Ревматоид фактор /RF/
  • С урвалжийн уураг /CRP/
  • Антистрептолизин О /ASO/
  • В болон С вирусыг илрүүлэх /HBsAg, HCV/
  • Цусанд - Н pylori илрүүлэх
  • Альфа /ветта протеин илрүүлэх зэргийг тестээр хийж, шинжилгээний хариу 15 минутын дараа гарна.
Бэлгийн замын халдварт өвчин илрүүлэх шинжилгээнд:
  • Эмэгтэйчүүд үтрээний арчдасын шинжилгээ /халдварт өвчин, трихоминаз, заг хүйтэн, мөөгөнцөр/
  • Эрчүүдийн шээс бэлгийн замын арчдасын шинжилгээ /халдварт өвчин, трихоминаз, заг хүйтэн, мөөгөнцөр/
  • Цусанд ХДХВирусыг илрүүлэх /HIV/
  • Tэмбүү өвчнийг илрүүлэх /RPR,ТИТР/ шинжилгээ хийнэ.
Шинжилгээний хариу 10 минутын дотор гарна.Клиник гематалогийн шинжилгээнд:
  • Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
  • Цусны ерөнхий шинжилгээ
  • Цус урсах ба бүлэгнэх хугацаа
Шинжилгээний хариу 1 цагийн дараа гарна.Клиник химийн шинжилгээнд:Шээсний ерөнхий шинжилгээ /зимницискийн сорил, аддес-кокковский сорил, ничепоренкогийн сорилШинжилгээний хариу 30 минутын дараа хариу гарна.
  • Цагаан хорхойн өндөг илрүүлэх шинжилгээ /шинжилгээний хариу 5 минутын дараа гарна/
  • Шээсэнд цөсний пигмент тодорхойлох /шинжилгээний хариу 5 минутын дараа гарна/ 
Search