МАСТОПАТИ (FIBROCYSTIC MASTOPATHY, FIBROCYSTIC BREAST CHANGES)

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолтоор мастопати нь: "Дааврын хямралаас үүдэлтэй хучуур ба холбох эдийн хэвийн бус бүрдэлтэй хөхний эдийн үржилт ба хатингаршилт цуваа өөрчлөлтөөр илэрдэг эмгэг”. Хөхний эдийн пролиферац (үржилт)-ийн өөрчлөлт нь холбогч эд, хэлтэнцэр, сувганцруудын үржил ба хэт зузааралт өөрчлөлтүүдийг агуулж байдаг бол, хатингaршилт нь хатуурч жижгэрсэн ба ширхэглэг-хөндийт өөрчлөлтүүдийг агуулж байдаг. 2-3 эмэгтэй тутмын 1-д нь ямар нэг хэлбэрээр мастопатийн эмгэг тохиолдож байдаг.

ХӨХНИЙ БҮТЭЦ, ХӨХНИЙ ХӨГЖИЛ

Үйл ажиллагааны хамгийн бага хэсгийг альвеол гэх ба энэ нь хөхүүл үед томорч сүү боловсруулдаг. 150-200 альвеол нийлж дольк үүсгэнэ. 30-80 дольк нийлж, доль үүсгэнэ. Нэг хөхөнд 15-20 доль байна. Эдгээрийн гадагшлуулах цорго нь хөхний товчинд ирж нээгдэнэ. Эдгээрээс гадна хөхний бүтцэд холбогч эд, өөхний эд орно.
Search