ЭМНЭЛГИЙН ТАНИЛЦУУЛГА
Бидний алсын хараа | ЭРҮҮЛ МОНГОЛ ЭМЭГТЭЙ |
Эрхэм зорилго | Эмэгтэйчүүдийн мэс заслын салбарт дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж, чадварлаг боловсон хүчин хамт олноор эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн чанартай, тасралтгүй, тогтвортой үйлчилгээг үзүүлэн тэдэнд эрүүл мэндийн боловсрол олгоход оршино. |
Зорилго | ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭГ ЦЭГЭЭС ХҮРГЭХ |
Уриа | БҮСГҮЙ МИНЬ ЦЭМЦГЭРХЭН БИЕЭ ХАЙРЛАЖ ЯВААРАЙ. |
Үнэт зүйл | ЧАДВАРЛАГ ХАМТ ОЛОН |
“АСЭ” нь эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн анхдагч эмнэлэг юм. 2004 онд эмэгтэйчүүдийн болон урогинекологийн мэс заслыг эрүүл мэндийн хувийн хэвшлийн салбарт хөгжүүлэх эх суурийг тавих зорилгоор нээгдэж, 2011 онд гэхэд жил бүр 500 орчим үйлчлүүлэгчид яаралтай болон төлөвлөгөөт мэс засал хийж, умайн бүрэн унжилтын үтрээ хаах, дурангийн аргаар умайг сойх мэс заслыг үтрээгээр хийх, дурангийн мэс засал, хэвлийг нээж хийх гэсэн 3 аргыг хэрэглэн, эмэгтэйчүүдийн хувийн хэвшлийн эмнэлгүүдийн дунд хэрэгжүүлж чадлаа. 2022 оноос Эмэгтэйчүүд, мэс засал, дотор, мэдрэл, хүүхэд, арьс харшил, шүд, нөхөн сэргээх, клиник биохимийн лабораторийн оношилгоо үйлчилгээг хүргэж ажиллаж байна.
Мөн 2006 онд эмэгтэйчүүдийн шээс задгайралтын ТОТ мэс заслыг, 2012 онд ТВТ /Tension-Free Vaginal Tape/ мэс заслыг улсдаа анх удаа хийж, эмчилгээний аргад баг хамт олноороо мэргэшиж, гадны улсын эмч нартай хамтарч, мэргэжил нэгт эмэгтэйчүүдийн эмч нарт 2 удаагийн сургалтыг хамтран зохион байгуулж, ажиллалаа. Манай эмч нарын 45% нь эрдмийн болон эмчийн зэрэг цолтой, 50% нь БНСУ, Итали, БНХАУ зэрэг улсад мэргэжил мэдлэгээ дээшлүүлсэн, 80% нь эмэгтэйчүүдийн чиглэлээр хавсарсан, нарийн мэргэжлийн, чадварлаг, эмч нарын багтай.
“АСЭ” эмнэлэг нь эмэгтэйчүүдийн мэс заслын салбарт олон улсын эмчилгээний дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэх, нутагшуулах болон урогинеколог (эмэгтэйчүүдийн шээс задгайрах эмгэг)-ийн мэргэжлийн эмч нарыг чадваржуулах, олон улсын эмч нартай хамтран ажиллах, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн үйлчилгээг нэг цэгээс цогц үзүүлэх, үйлчлүүлэгчийн хяналтын системийг нэвтрүүлэх зэргээр үйлчлүүлэгчийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн ажиллаж байна.
Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн цогц үйлчилгээнд:
- Үзлэг, эрүүл мэндийн зөвлөгөө
- Эхо оношилгоо (үтрээ болон хэвлийгээр 3D эхо)
- Үтрээний наац (мазок)
- Эсийн шинжилгээ, эдийн шинжилгээ
- Лабораторийн бүх төрлийн шинжилгээ
- Үү, ургацаг авах
- Умайн хүзүүний шарх эмчлэх (хөлдөөх, өөлөх LEEP)
- Үтрээний уйланхай авах
- Үр хөндөлт (өөрийн хүсэлтээр)
- Умайн хөндий цэвэрлэх
- Умайн хавдруудыг хэвлий, дуран, үтрээгээр мэс заслын аргаар авах
- Умайн гаднах жирэмснийг эмийн болон мэс заслын аргаар эмчлэх
- Үргүйдлийн оношилгооны болон эмчилгээний дуран
- Өндгөвчний үрэвсэл, уйланхай хавдар авах
- Хярзан, үтрээнд нөхөн сэргээх мэс засал
- Давсаг сойх
- Гоо сайхны мэс засал, бэлгийн уруул тайрах, хэлүү ил гаргах, үтрээний суулгац, үү, мэнгэ авах, охин хальс сэргээх
- Шээс задгайралтын орчин үеийн эмчилгээ, оношилгоо
- Умайн хүзүүг үтрээний дурангаар зураг авах
- Физик эмчилгээ
- Гоо сайхны иллэг, массаж, бүх биеийн бариа
Тусламж үйлчилгээний чиглэлийн хүрээнд дараах төрлүүд нэмэгдсэн. Үүнд:
- Ходоод шулуун гэдэсний дурангийн оношилгоо
- Умайн хүзүүний хавдар илрүүлэх хиймэл оюун ухааны оношилгоо
- Шээс задгайрлын BTL Emsella нөхөн сэргээх аппаратын эмчилгээ
- Дотор
- Мэдрэл
- Шүд
- Рентген
- Дуран
- Уламжлалт/ нөхөн сэргээх
- Ерөнхий мэс засал
- Өдрийн эмчилгээ
- ВИП амбулаторийн үзлэг болон хэвтүүлэн эмчлэх тасаг
- Хүүхдийн амбулатори болон хэвтүүлэн эмчлэх тасаг