Бэлгийн херпес
ДЭМБ-аас дэлхийн хүн амын 60-95% нь херпес вирусийн халдвар авсан байна гэж мэдээллэсэн байна. Үүнээс бэлгийн херпес нь хамгийн түгээмэл, энгийн херпесээр үүсгэгдсэн бэлгийн замаар дамждаг халдвар юм. Нууц хугацаа 2-21 хоног. Бэлгийн херпестэй өвчтнүүдийн 90% нь халдвар авсан эсэхээ мэдэхгүй байдаг. Улаанууд, херпесийн халдварын үед ургийн гаж хөгжил үүсэх эрсдэл өндөр байдаг.
Херпес вирус нь:
- Дулаанд тэсвэртэй
- Хасах хэмд тэсвэртэй
- Хэт ягаан ба рентген туяанд үхдэг.
- Архаг далд халдвар нь –урт удаан амьдрах чадвартай /насан турш/
- Үе үе сэдэрнэ.
- Газар сайгүй тархсан.
- Херпес вирусийн бүлэг 200 гаруй төрөл зүйлтэй
- Хүн амын дунд тархалт өндөр
- Вирус тээгчийн архагших үйл явц тухайн өвчтний дархлаанаас хамаарна.
- Өвчтнүүдийн 60% нь хэв шинжит бус, 20% нь шинж тэмдгийн илрэлгүй вирус тээгч байдаг.
- бэлгийн хавьтал
- орогениталь
- анальный
- ахуйн замаар
- өгсөх замаар
- цусаар
- тариураар
- анхдагч
- дахилтат
- хэв шинжит
- хэв шинжит бус
- шинж тэмдгийн илрэлгүй вирус ялгарах
- гадна бэлэг эрхтэн
- дотор бэлэг эрхтэн
- Бэлгийн их уруулын дотор гадаргуу
- Бэлгийн бага уруул
- Хэлүүний орчимд
- Үтрээний хана
- Умайн хүзүү
- Анус орчим
- Гуя ба өгзөгний орчим
- Шодой
- Шээсний сүв
- Давсаг
- Түрүү булчирхай
- Төмсөгний гадна арьс
- Анус орчим
- Гуя ба өгзөгний орчим
Энэ нь зөвхөн үтрээний орох хэсгийн салстыг гэмтээгээд зогсохгүй бага аарцгийн эрхтнийг гэмтээдэг.
- Шээс бэлгийн замын доод хэсгийн херпес: /үтрээний орох хэсгийн салст, уруудах хэсэг, уруудах хэсгийн суваг, шээсний сүв, давсаг, шулуун гэдэс, анусны хэсэг/
- Бэлгийн замын дээд хэсэг: /херпесийн гаралтай эндометрит ба сальпингоофорит/
- Сэтгэл санааны хямрал
- Зуршмал зулбаа
- Ургийн өсөлт хөгжилтийг хямралд оруулна
- Херпесийн гаралтай ганглионеврит
- Херпесийн гаралтай менингоэнцефалит
- 30% хүртэл эрт үеийн зулбаа
- 50% -с дээш хожуу үеийн зулбаанд хүргэдэг.
- Микроцефали
- Хориоретинит
- Микрофтальми үүсгэнэ.
- Эхэсийн барьер гэмтсэн үед халдвар нярайн 5%-д дамжина.
- Төрөлтийн явцад нярайд төрөх замаар 90%-д халдвар дамжина.Төрөхөөс өмнө бэлгийн херпесийн тууралттай нөхцөлд нярайд халдвар дамжихаас сэргийлэх зорилгоор Кесарева хагалгааг хийна. Бусад тохиолдолд төрөх замаар төрөлтийг явуулдаг.
Урьдчилан сэргийлэх
- Тохиолдлын хамгаалалтгүй бэлгийн хавьтлыг тэвчих
- Бэлгийн үнэнч нэг хавьтагчтай байх
- Бэлгэвчийг зөв тогтмол хэрэглэж занших
- Архи дарсыг хэтрүүлэн хэрэглэхээс татгалзах
- Хар тамхи мансууруулах бодис хэрэглэхээс зайлсхийх
- БЗДХ-ын ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд мэргэжлийн эмчид яаралтай хандах
- Эмчийн заасан эмчилгээг бэлгийн хавьтагчийн хамт бүрэн гүйцэд хийлгэх
- Бүрэн эдгэртэл бэлгийн хавьталд орохгүй байх
- Эмчилгээний дараа заавал давтан шинжилгээнд хамрагдаж эдгэрсэн эсэхээ баталгаажуулах
- Жирэмсэн эмэгтэйчүүд хяналтанд эрт хамрагдаж ХДХВ/БЗДХ-ын илрүүлэх урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ хийлгэх