Жирэмсэн үед биеийн жин нэмэгдэх болон хооллолт

Жирэмсний эхний 3 сарын скрининг шинжилгээний ач холбогдол нь хромосомын тооны өөрчлөлттэй эмгэг ба зарим төрөлхийн хөгжлийн гажгийг эрт илрүүлэн анхдагч эрсдэлийг тодорхойлоход оршино. Анагаахын Удам зүйн лабораторид “хоёрол тест”-ийг жирэмсний 11-13 долоо хоног 6 хоногтойд тодорхойлдог. Жирэмсний 11-13 долоо хоног 6 хоногтойд чанд авиан оношилгоогоор ургийн хүзүүний арын тунгалаг зайг хэмжихэд хромосомын эмгэгийг илрүүлэх хувь 75% байдаг бол хоёрол тестыг хавсран тодорхойлоход илрүүлэлтийн мэдрэг чанар 85-98% хүртэл нэмэгддэг байна.

Хоёрол тест гэж юу вэ?Жирэмсний 9-13 долоо хоног 6 хоногтойд жирэмсэн эхийн цусны ийлдсэнд PAPP-A, free hCG-ыг тодорхойлохыг хоёрол тест гэнэ. Энэхүү сорил дээр нэмж хэт авиан шинжилгээгээр ургийн шилэн хүзүүний арын зай /NT/-г хэмжин, эрсдэлийг үнэлдэг. Даун, Эдвардс, Патаугийн хамж шинж зэрэг хромосомын гажгийг 75-80%-aар илрүүлэх боломжтой.ДЭМБ-аас дараах эрсдэл бүхий жирэмсэнд дээрх шинжилгээг үзэхийг зөвлөдөг.
  • 35-аас дээш насны эмэгтэйчүүд,
  • Жирэмсний эрт хугацаанд 2 ба түүнээс дээш зулбаж байсан,
  • Жирэмсний эрт хугацаанд янз бүрийн эмийн бэлдмэл хэрэглэж байсан,
  • Бактери болон вирусын халдвар авсан /гепатит, герпес, цитомегаловирус, краснух/,
  • Гэр бүлд нь Дауны өвчин, хромосомын эмгэгүүд, төрөлхийн гаж хөгжилтэй хүүхэд төрж байсан эхэд,
  • Ойрын төрөл саданд удамшлын өвчнөөр өвдсөн эсэх.
Гурвал тест гэж юу вэ?Мөн ургийн төрөлхийн хөгжлийн гажиг, удамшлын ба хромосомын эмгэгтэй хүүхэд төрөхөөс сэргийлэх зорилгоор эхийн цусанд жирэмсний 16-21 долоо хоногт AFP, HCG, uE3-ыг тодорхойлон хийдэг шинжилгээг хэлнэ. Уг шинжилгээгээр эхийн хэвлий дэх хөврөл, ургийн хөгжлийн явц саатах, зогсох, аненцефали, гидроцефали, тархи нугасны ивэрхий, хэвлийн ханын цоорхой, хүйн гажиг, хоол боловсруулах замын битүүрэлтэй, Даун, Эдвардс, Патау, Тернерийн хам шинж зэрэг хромосомын эмгэгтэй хөврөл тээж буй эсэхийг илрүүлдэг.
Search