Эмнэлгийн захирал, Зөвлөх эмч, Клиникийн Профессор.

Н.ЭНХТАЙВАН

МЭРГЭЖИЛ ЭЗЭМШСЭН БАЙДАЛ:
  • 1990 онд АУДС-ийг "Хүүхдийн их эмч" мэргэжлээр төгссөн.
  • 1992 онд Сэхээн амьдруулах, мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний курс
  • 1996 онд Эх барих–эмэгтэйчүүдийн курс
  • 2000 онд Эх барих-эмэгтэйчүүдийн ЭХО оношилгооны курс
  • 2001 онд Урологийн курс
  • 2006 онд БНСУ-ын KUIMS эмнэлэгт шээс задгайралтын ТОТ мэс заслын эмчилгээ практик сургалт
  • 2011 онд БНХАУ-ын Вухан хотод эмэгтэйчүүдийн мэргэжил дээшлүүлэх сургалт
  • 2011 онд БНСУ-ын CHEIL эмэгтэйчүүдийн эмнэлэгт эмэгтэйчүүдийн дурангийн мэс засал болон шээс задгайралтын чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалт
  • 2012 онд БНСУ-ын KYUNG HEE их сургуульд эмэгтэйчүүдийн мэс заслын чиглэлээр суралцсан.
  • 2013 онд БНСУ-ын эмэгтэйчүүдийн төрөлжсөн CHEIL эмнэлэгт дурангийн мэс заслаар мэргэжил дээшлүүлэх сургалт БНСУ-ын “Сантек медикал системс” компанийн шээс задгайралтын орчин үеийн эмчилгээний арга, ТВТ мэс заслын чиглэлээр суралцсан.
  • Мөн Хятад, Энэтхэг, Итали улсад мэргэжлийн чиглэлийн сургалтанд оролцож байсан.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
  • 1990-1992 он Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт их эмч
  • 1992-1997 он 3-р амаржих газарт Эрчимт эмчилгээ-мэдээгүйжүүлэлт, эх барих, эмэгтэйчүүдийн их эмч
  • 1997-2002 он ЭНЭШТ-ийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасагт их эмч
  • 2002-2004 он ЭНЭШТ-ийн Эхийн II тасгийн эрхлэгч
  • 2004 оноос одоог хүртэл "АСЭ" эмэгтэйчүүдийн мэс заслын эмнэлгийн захирлаар ажиллаж байна.
ШАГНАЛ БА АМЖИЛТ:
  • 1995 он Нийслэлийн III амаржих газрын "Хөдөлмөрийн аварга"
  • 2001 он Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн "Хөдөлмөрийн аварга"
  • 2002 он Эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч
  • 2002 он Нийслэлийн эрүүл мэндийн газрын өргөмжлөл
  • 2003 он Монгол улсын засгийн газрын "Жуух бичиг"
  • 2004 он Нийслэлийн эрүүл мэндийн газрын өргөмжлөл
  • 2005 он "Хэрэглэгчийн-Анд нөхөр" цол, өргөмжлөл
  • 2006 он "Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан" цол, тэмдэг
  • 2008 он "Тэргүүний ажил олгогч" шагнал
  • 2011 он Засгийн газрын шагнал "Алтан гадас" одон
  • 2014 он ХХЭМБ-ын Тэргүүний эмч
Search