МЭС ЗАСЛААР ЭМЧЛЭГДЭХ ӨВЧЛӨЛҮҮД

УМАЙН ИХ БИЕИЙН ЭНДОМЕТРИОЗ БУЮУ АДЕНОМИОЗ
Аденомиоз гэдэг нь умайн салст давхрага (умайн дотор талын давхрага) булчинт давхрага руу нэвчиж ургахыг хэлнэ.

ӨНДГӨВЧНИЙ ХОРТ ХАВДАР

Хорт хавдар гэдэг нь хэвийн бус эсүүд хяналтгүйгээр хуваагдан олширч, хэвийн эдийг гэмтээхийг хэлнэ.

ХЭЛҮҮНИЙ АРЬС БАГАСГАХ, ХЭЛҮҮГ ИЛ ГАРГАХ МЭС АЖИЛЛАВАР

Хэлүү нь эм бэлэг эрхтний мэдрэлийн эсийн бөөгнөрөл буюу гадуураа бэлгийн бага уруулын дээд хэсгээр хучигдсан хамгийн мэдрэмтгий эрхтэн юм.

УМАЙН ХҮЗҮҮНИЙ ЖИРЭМСЭН

Умайн хүзүүний жирэмсэн нь умайн гаднах жирэмсний нэг хэлбэр бөгөөд ургийн цэврүү умайн хүзүүний сувагт бэхлэгдэхийг хэлнэ.

БЭЛГИЙН БАГА УРУУЛАА ХӨӨРХӨН БОЛГОЁ (LABIAPLASTY)

Бэлгийн бага уруул нь бэлгийн их уруулын дотуур, түүний дагуу чиглэж байрласан улаан ягаан өнгөтэй арьсны нимгэн хуниас эрхтэн бөгөөд

УМАЙ БОЛОН ҮТРЭЭНИЙ ГАЖ ХӨГЖИЛ, ҮҮСЭХ ШАЛТГААН

Эм бэлэг эрхтний үүсэл нь жирэмсний 6-17 долоо хоногтойд үүсэн бүрэлддэг ба шээс ялгаруулах эрхтэн тогтолцооны үүсэл нь 6-9 долоо хоногтойд бүрэлддэг.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХЭВЛИЙН МЭС ЗАСЛЫН ТАНИЛЦУУЛГА

Хэвлийн хөндийг нээж хийгддэг эмэгтэйчүүдийн мэс заслын өвчинд дараах эмгэгүүд орно.

ӨНДГӨВЧИЙН АПОПЛЕКСИЯ - ӨНДГӨВЧ ХАГАРАХ

Өндгөвчийн апоплексия гэдэг нь өндгөвчийн эд гэнэт бүрэн бүтэн байдал нь алдагдаж хэвлийд цус алдахыг хэлнэ.

УМАЙН ГАДНАХ ЖИРЭМСЛЭЛТ

Умайн гаднах жирэмсэн нь үр тогтсон өндгөн эс умайн хөндийгөөс өөр газар бэхлэгдэхийг хэлнэ.

ӨНДГӨВЧИЙН УЙЛАНХАЙ

Өндгөвчийн уйланхай нь дотроо шингэн агуулсан үүсгэвэр юм. Өндгөвчийн уйланхай аль ч насны эмэгтэйд тохиолдож болно.

ГИМЕНОПЛАСТИК БУЮУ ОНГОН ХАЛЬСЫГ СЭРГЭЭХ ХАГАЛГАА

Онгон хальсыг нөхөн сэргээдэг мэс заслыг анагаах ухаанд гименопластик гэдэг. Гэхдээ онгон хальсыг бүхэлд нь, бүрэн хэмжээгээр нь нөхөн сэргээдэггүй.

ТОТ /ШЭЭСНИЙ СҮВИЙГ ТУУЗАН МАТЕРИАЛААР СОЙХ/ МЭС ЗАСАЛ

ТОТ мэс засал нь эмэгтэйчүүдийн шээс задгайрах эмгэгийн үед шээсний сүвийг тусгай зориулалтын тороор сойх мэс засал юм.

ТОТ, ТВТ МЭС ЗАСАЛД ХЭРЭГЛЭГДЭЖ БАЙГАА МАТЕРИАЛУУД

Шээс задгайралтын үед ямар материалаар мэс засал хийхийг урогинеколог болон сургалтанд сууж, мэргэшсэн эмч шийдвэр гаргана.

БЭЛЭГ ЭРХТНИЙ УЙЛАНХАЙ

Эмэгтэйн бэлэг эрхтний уйланхайнууд жинхэнэ хавдар биш. Уйланхайн эдэнд хавдрын өсөлт явагдахгүй.

УМАЙН ХҮЗҮҮНИЙ ЭМГЭГ ӨӨРЧЛӨЛТИЙГ ЦАХИЛГААН ГОГЦООГООР ӨӨЛӨХ ЭМЧИЛГЭЭ БУЮУ LEEP ЭМЧИЛГЭЭНИЙ ДАРААХ ХЯНАЛТ

Умайн хүзүүний эмгэг өөрчлөлттэй хэсэгт цахилгаан гүйдэлтэй утсан гогцоогоор умайн хүзүүнээс жижиг хэсгийг тайрч эмчлэх аргыг хэлнэ.

ҮҮДЭВЧ БУЛЧИРХАЙН УЙЛАНХАЙ /БАРТОЛИНОВАЯ КИСТА/

Бартолинит-эмэгтэйн үтрээний үүдэвчний бэлгийн их булчирхайн үрэвсэлт эмгэг юм. 35-50 насанд хамгийн их тохиолддог. Тохиолдох давтамж 1000 эмэгтэйн 1,21% байна.

УМАЙН ХҮЗҮҮНИЙ ӨМӨН

Өмөн гэж юу вэ? Өмөн гэдэг нь биеийн тодорхой эсүүдийн эмгэгшил бүхий хяналтгүй ургалт юм. Гэхдээ ургасан болгон өмөн болохгүй. Биеийн бусад хэсэг уруу нэвчин тархаж хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг хэлбэрийг өмөн гэнэ. Умайн хүзүүний өмөн гэж юу вэ? Умайн хүзүүн дээр эхэлж үүссэн өмөнг хэлнэ. Умайн хүзүүн дээрх эсүүд хэвийн бусаар ургана, эмчлэхгүй аваас заримдаа өмөн болон хувирна.

ХОШНОГО-ҮТРЭЭНИЙ ЦООРХОЙ

Хошного-үтрээний цоорхой ихэвчлэн гэмтлийн нөлөөгөөр үүснэ. Тухайлбал эмгэг төрөлтийн үед (том хүүхэд төрөх, уйтан аарцаг, гэх мэт), эх барихын хавчуур тавих, ураг эвдэх үйлдэл болон эмэгтэйчүүдийн мэс засал хийх явцад цөөнгүй үүснэ. Мөн хошногоны орчмын өөхлөгийн идээт үрэвслийн улмаас, туяа шарлага эмчилгээний нөлөөгөөр хошного-үтрээн цоорхой үүсч болно.

УМАЙН ГУУРСАН ХООЛОЙН ЗУРАГ БУЮУ ГИСТЕРСАЛЬПИНГОГРАФИ ХИЙЛГЭХ ӨВЧТӨНД ӨГӨХ САНАМЖ

Гистерсальпингографийн шинжилгээ нь 2 төрөл байдаг.
1. Рентген - Гистерсальпингографи
2. ЭХО - Гистерсальпингографи эхо аппаратны хяналтад умайн хөндий рүү уусмал шахна.

МЭС ЗАСЛЫН ДАРААХ ХЭВЛИЙН НААЛДАЦ

Хэвлийн хөндий болон бага аарцгийн бүх эрхтэн нь гялтан гэдэг гөлгөр хальсаар хучигдсан байх ба гялтан нь гэдэс болон дотор эрхтний хэвийн үйл ажиллагааг хангаж байдаг. Хэвлийн хөндийд хэвийн үед байдаг 50ml шингэн нь эрхтнүүдийн чөлөөтэй гулгаж хөдлөх нөхцөлийг бүрдүүлж байдаг.

КРИО ЭМЧИЛГЭЭ

Крио болон LEEP эмчилгээ нь CIN-ийг эмчлэх үр дүнтэй, хямд өртөг бүхий аргууд гэдэг нь батлагдсан. Крио эмчилгээг хийхдээ хий хадгалах тусгай саванд хийсэн хөлдөөгч бодисуудыг /N20,CO2/ ашигладаг. Үтрээнд толь тавьж умайн хүзүүг ил гаргасны дараа эдгээр мэс ажиллавруудыг хийхэд дунджаар 15 минут зарцуулагддаг. Крио эмчилгээг хэсгийн мэдээ алдуулалтгүйгээр хийдэг.

УМАЙН ХОРГҮЙ ХАВДАР БУЮУ ЛЕЙОМИОМ

Умайн лейомиом эмэгтэйчүүдийн хавдрын дотор элбэг тохиолдох бөгөөд нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд 20-40% хүртэл тохиолдож байна. Умайн лейомиом эмэгтэйчүүдийн бэлэг эрхтний хоргүй хавдрын дотор хамгийн түгээмэл тохиолдох дааврын хамааралтай, холбогч ба булчингийн эдийн элементээс үүсэж хөгжсөн хавдар юм.

ЭНДОМЕТРИОЗ ГЭЖ ЮУ ВЭ?

Эндометриоз гэдэг нь умайн дотор салст болох эндометртэй төстэй эд умайгаас гадуур ургаж, архаг үрэвсэл үүсгэдэг эмгэг. Эндометртэй төстэй эд бага аарцгийн ойролцоох эрхтнүүд болох давсаг, гэдэс, өндгөвчин дээр голомтлон ургадаг. Хэвийн биений юмны мөчлөгийн үед эстроген даавар умайн дотор салст болох эндометрийг зузааруулдаг. Умайгаас гадуур байрлах эндометр төст голомтууд нь мөн эстроген дааврын нөлөөгөөр ургаж байдаг. Эндометриоз ихэвчлэн төрөх насны эмэгтэйчүүдэд илэрдэг нэлээн өргөн тархсан өвчин.

УМАЙН ХАВДРЫН ЗАНГИЛААГ АВАХ МЭС ЗАСЛЫН ЭМЧИЛГЭЭ

Умайн хавдрын зангилааг авах мэс заслын эмчилгээг миомэктоми буюу фиброидэктоми гэж нэрлэдэг. Энэ нь мэс заслын аргаар умайн хоргүй хавдар буюу умайн лейомиома авах эмчилгээний нэг төрөл юм. Ихэвчлэн дахин төрөх хүсэлтэй нөхөн үржихүйн насны эмэгтэйд хийгддэг. Мэс заслын эмчилгээ нь нугасны мэдээ алдуулалтын дор хийгдэнэ.

БЭЛГИЙН УРУУЛ ЗАСАХ МЭС ЗАСАЛ

Эмэгтэй хүний бэлгийн уруулыг дотор нь 2 хувааж үздэг.
  • Бэлгийн их уруул
  • Бэлгийн бага уруул
Search