ЭМЭГТЭЙН БЭЛЭГ ЭРХТНИЙ ҮРЭВСЭЛТ БУС ӨВЧИН

ЭМЭГТЭЙН ГАДНА БЭЛЭГ ЭРХТНИЙ ХАВДАР

Бэлгийн уруулын хортой хавдрууд ховор тохиолдоно. Гадна бэлэг эрхтний хортой хавдруудад: Бэлгийн уруулын хучуурын доторх неоплази, бэлгийн уруулын өмөн ордог.

ПРОГЕСТЕРОН БУЮУ ШАР БИЕИЙН ДААВАР

Бэлгийн даавруудыг эстроген, гестаген, андроген гэсэн 3 бүлэгт хувааж, эстрогений гол төлөөлөл нь эстрадиол, гестагений гол төлөөлөл нь прогестерон бөгөөд энэ 2 дааврыг эм бэлгийн даавар гэж нэрлэдэг.

БИЕНИЙ ЮМНЫ ӨМНӨХ ХАМ ШИНЖ

Биений юмны өмнөх хам шинж гэдэг нь биений юмны өмнө 2-14 хоногт үүсч биений юм ирмэгц алга болдог бие махбод болон сэтгэцийн хямралыг хэлнэ.

БИЕНИЙ ЮМ ӨВДӨЛТТЭЙ ИРЭХ

Олон эмэгтэйчүүд, охид биений юм ирэх үед өвдөж байна гэж зовуурилдаг.

ГАДНА БЭЛЭГ ЭРХТНИЙ ЦАГААРАЛ

Гадна бэлэг эрхтний цагаарал буюу лейкоплакия нь салст бүрхэвч эвэршиж арьсны эпидермистэй төстэй эдээр солигдсоноос хэсэг газарт арилдаггүй цагаан толбо үүсдэг.

УМАЙН САЛСТЫН УРГАЦАГ

Умайн салстын ургацаг (полип) гэдэг нь умайн салстын зарим нэг хэсэг хэт их үржин олширсон байдлыг хэлдэг.

УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХАВДАР БА ХҮНИЙ ХӨХӨНЦӨР ВИРУС (ХХВ)

Хүний хөхөнцөр вирус /ХХВ/ гэж юу вэ? Хүний хөхөнцөр вирус нь бэлгийн замаар халдварладаг түгээмэл тохиолддог вирус бөгөөд эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч үндсэн хүчин зүйл юм.

НАСЖИЛТТАЙ ХОЛБООТОЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НӨХӨН ҮРЖИХҮЙН ТОГТОЛЦООНД ГАРАХ ӨӨРЧЛӨЛТҮҮД

Нас ахихын хэрээр эмэгтэй хүний нөхөн үржихүйн тогтолцоонд өөрчлөлтүүд явагдаж эхэлдэг.

ШЭЭС ЯЛГАРУУЛАХ ЗАМЫН ХАЛДВАР ГЭЖ ЮУ ВЭ?

Шээс ялгаруулах замын халдвар нь эмэгтэйчүүдэд 50 дахин илүү тохиолддог бөгөөд жил бүр нийт эмэгтэйчүүдийн 5%-д ШЯЗХ-ын шинж тэмдэг илэрдэг байна.

ЦЭВЭРШИЛТИЙН ҮЕД ШЭЭС БЭЛГИЙН ЗАМД ИЛРЭХ ӨӨРЧЛӨЛТ БА ХАЛДВАРЫН ШАЛТГААН, ТҮҮНЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ

Цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд шээс бэлгийн замын талаас бэлгийн дур буурах, бэлгийн хариу урвал буурах, бэлгийн харьцааны үеийн өвдөлт илрэх, үрэвсэл халдвар, шээс дусагнаж гоожих зэрэг шинжүүд ажиглагддаг.

2 ЭВЭРТЭЙ УМАЙ ГЭЖ ЮУ ВЭ?

Үр хөврөлийн хөгжлийн 10-17 долоо хоногт мюллерийн суваг бүрэн нийлээгүйгээс умайн хөндий 2 салаалсан байдаг бүтцийн гаж хөгжил юм.

ТЕКАЛЮТЕЙНЫ УЙЛАНХАЙ

Текалютейны уйланхай гэдэг нь өнчин тархинаас ялгардаг бэлгийн даавар ихэссэнээс болон цэлмэнгийн гонадотропины үйлчлэлээр өндгөвчийн тека эдэнд үүссэн уйланхайт үүсгэврийг хэлнэ.

ЦЭВЭРШИЛТИЙН ДАРААХ ҮЕИЙН ЦУС АЛДАЛТ

Эмэгтэйчүүдийн биений юм их хэмжээтэй ирж, тэдний өдөр тутмын амьдралын идэвхийг доройтуулж байвал их хэмжээтэй буюу цус алдалт хэлбэрээр ирж байна гэж тооцогддог.

ШЭЭС ЗАДГАЙРАХ ЭМГЭГИЙН АСУУМЖ

Монгол гурван эмэгтэй хүний нэг нь шээс задгайрах эмгэгтэй гэсэн тоо баримт байна... Та доорх асуумжаар өөрийгөө оношлоорой.

ҮРГҮЙДЭЛ

Үргүйдэл нь эмэгтэйгээс 60-70%, эрэгтэйгээс 30% хамаарна. Эрэгтэй, эмэгтэй хоёроос шалтгаантай жирэмслэхгүй байх тохиолдол 10% байна.
Ангилал: Эмэгтэйн үргүйдлийг туйлын ба харьцангуй гэж ангилна.

НАМИЛЗГАНА

Намилзгана буюу умдагны бөөс нь 1-3 мм хэмжээтэй, шар саарал өнгөтэй шавьж бөгөөд микроскопоор харахад жижигхэн хавч, наймаалжтай төстэй харагддаг. Гэхдээ умдагны намилзганыг энгийн нvдээр ч харж болох бөгөөд эдгээр нь үсний угт наалдсан жижиг будаанцар шиг харагддаг. Эдгээр нь гол төлөв бэлэг эрхтний эргэн тойрны үсэрхэг газар байрладаг ба зарим тохиолдолд суга, сахал, хөмсөг болон сормуусан дээр үүрлэсэн байдаг.

БИЕНИЙ ЮМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АЛДАГДАЛ

Биений юмны хэвийн үйл ажиллагаа мэдрэл-дотоод шүүрлийн зохицуулалтын дор явагддаг. Тухайлбал их тархины гадар, харааны товгор, өнчин тархи, өндгөвч, умай гэсэн дараалсан зохицуулгаар биений юмны үйл ажиллагаа явагддаг. Эдгээр зохицуулгын янз бүрийн түвшинд алдагдал үүсэхэд умайн цус алдалтаас эхлэн биений юм ирэхгүй байх хүртэл биений юмны мөчлөгийн хямрал гарна.

БИЕНИЙ ЮМГҮЙДЭЛ

Биений юм 6 сар ба түүнээс дээш хугацаанд ирэхгүй байхыг биений юмгүйдэл гэнэ. Мөн биений юм хомсдох хам шинж гэж байна. Үүнд гарах цусны хэмжээ багасах, биений юмны цус гарах хугацаа богиносох, хааяа биений юм жилдээ хэдхэн удаа ирэх зэргээр илэрнэ.

УМАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГАРАЛТАЙ ЦУС АЛДАЛТ

Сарын тэмдгийн мөчлөгтэй холбоогүйгээр умайгаас цус алдахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл сарын тэмдэг ирээгүй байхад эсвэл ирсний дараа умайгаас цус алдахыг умайн үйл ажиллагааны гаралтай цус алдалт гэнэ. Шалтгаан нь олон янз бөгөөд үүнээс дааврын зохицуулга алдагдсанаас ихэвчлэн үүсдэг.

ҮРИЙН ШИНГЭН ШИНЖЛЭХ АРГА-СПЕРМОГРАММ

Үрийн шингэнд эр бэлгийн эсийн тоо, хөдөлгөөн, бүтэц болон үр тогтоох чадамж хэр байгааг шинжлэх аргыг спермограмм гэнэ. Гэр бүл үргүйдлийн шалтгааны 31,3% нь эрчүүдээс шалтгаалдаг гэж ДЭМБ-ийн судалгаанд дурдсан байдаг.

БЭЛЭГ ЭРХТНИЙ МӨӨГӨНЦӨР

Энэ өвчин Candida albicans гэдэг нянгаар үүсгэгддэг. Энэ нян эрүүл хүмүүст ч бэлэг эрхтэн болон шулуун гэдсэнд бага хэмжээгээр байдаг. Удаан хугацаагаар антибиотек хэрэглэх үед энэ өвчин үүсдэг. Дархлал суларсан үед нян эрчимтэй үржиж өвчин үүсгэхэд хүргэж болно. Мөөгөнцрийн халдварт ихэвчлэн эмэгтэйчүүд өртдөг.
Search