БЭЛГИЙН ҮҮ

Бэлгийн үү нь хүний хөхөнцөр вирусээр үүсгэгддэг, дахилт өгдөг өргөн тархсан бэлгийн замаар дамжих халдвар юм.

ХҮНИЙ ХӨХӨНЦӨР ВИРУСЫН ХАЛДВАР

Хүний хөхөнцөр вирусын халдвар нь хүнээс хүнд бэлгийн замаар халддаг архаг вирусын халдвар юм. ХХВ-ын 80 төрөл байдаг ба аль салстыг гэмтээдэг.

ЭМЭГТЭЙН БЭЛЭГ ЭРХТНИЙ СҮРЬЕЭ

Эмэгтэйн бэлэг эрхтний сүрьеэ нь хоёрдогч сүрьеэгийн нэг хэлбэр бөгөөд харьцангуй ховор тохиолддог. Халдварын анхдагч голомтоос үүсгэгч цус тунгалагаар дамжих, зэргэлдээх эрхтнээс нэвтрэх замаар тархана.

БЭЛЭГ ЭРХТНИЙ ЗАГАТНAA

Гадна бэлэг эрхтний загатнаа янз бүрийн шалтгаантай байдаг ба энэ нь бие даасан өвчин биш гормоны өөрчлөлт, мэдрэл шингэний тохируулга алдагдахад үүсдэг.

ХЛАМИДИЙН ХАЛДВАР ГЭЖ ЮУ ВЭ?

Хламид өвчин Chlamydia trachomatis-аар үүсгэгддэг шээс бэлгийн замын халдварт өвчин юм. Ихэвчлэн шинж тэмдэггүй балархай хэлбэрээр явагдана.

МИКОПЛАЗМЫН ХАЛДВАР ГЭЖ ЮУ ВЭ?

Микоплазмоз нь маш жижиг бактериуд юм. Хүний биед 16 төрлийн микоплазм байдаг шээс бэлгийн замын үрэвсэлт өвчнүүдийг үүсгэдэг юм.

БЗХӨ-ХҮНИЙ ДАРХЛАЛ ХОМСДОЛЫН ВИРУС/ДАРХЛАЛЫН ОЛДМОЛ ХОМСДОЛ (ХДХВ/ДОХ)

Хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ) нь дархлалын олдмол хомсдол (ДОХ) өвчнийг үүсгэдэг. ХДХВ нь нийгэмд аюултай, үр дагавар нь их, халдварлах замууд нь олон байдаг бөгөөд өвчний эсрэг тэмцэх бие махбодийн хамгаалах тогтолцоог гэмтээдэг. ХДХВ гэдэг нь Хүний дархлал хомсдлын вирус, ДОХ гэдэг нь Дархлалын олдмол хомсдол гэсэн шинжлэх ухааны нэр томьёоны товчлол юм.

ХЛАМИДИОЗ

Уг өвчний халдварыг үүсгэгч нь хламидиа трахоматис гэдэг нян бөгөөд хүний бие махбодод зөвхөн салст бүрхүүл дээр амьдран, түүгээр дамжин хялбар тархана. Халдварын тохиолдол заг хүйтэн өвчнөөс 3 дахин их. Нууц үе нь 7-21 хоног бөгөөд шинж тэмдэг бүдэг явагдах тул тухайн хүн өвчилснөө анзаарахгүй явдал байдаг. Халдварлахдаа ихэвчлэн хамгаалалтгүй бэлгийн хавьтлаар дамжина.

ЗАГ ХҮЙТЭН (GONORRHOEA)

Заг хүйтэн өвчин Neisseria gonorrhoea гэдэг нянгаар үүсгэгддэг. Бэлгийн замаар дамждаг. Ховор тохиолдолд ахуйн замаар халдварлагдаж болно. Уг өвчнийг үүсгэгч нян нь ихэвчлэн шээс бэлгийн зам, шулуун гэдэс, нүд амны хөндий болон залгиур хоолойн салст бүрхүүлийг гэмтээдэг. Халдвар авснаас хойш шинж тэмдэг илрэх хүртэл 2 хоногоос 1 сарын хугацаатай байдаг.

БЗХӨ-ТРИХОМОНИАЗ (TRICHOMONAS VAGINALIS)

Энэ өвчин трихомонад празитаар үүсгэгддэг шээс бэлгийн замын халдварт өвчин юм. Нууц хугацаа 6-20 хоног. Трихомониаз нь бүх өвчлөлийн 70% хувьд заг хүйтэн, тэмбүү, хламид зэрэг халдвартай хавсарч явагддаг нь тус нянгийн онцлог юм. Эмэгтэйд үтрээний үрэвсэл, эрэгтэйд шээсний сувгийн үрэвсэл үүсгэдэг. Уг өвчний халдварлах зам нь хамгаалалтгүй бэлгийн хавьтал юм. Жирэмсэн эмэгтэй төрөх явцад хүүхдэдээ халдвар дамжуулах эрсдэлтэй байдаг.

ТЭМБҮҮ (SYPHILIS)

Тэмбүү өвчин цайвар трепонем гэдэг нэг эст нянгаар үүсгэгддэг. Бэлгийн замаар дамжин халдварлагддаг. Өвчний явц олон үе шаттай, хүний бүх эд эрхтэнг гэмтээдэг, удам дамждаг, архаг удаан явцтай өвчин юм. Явцаар нь 1, 2, далд үеийн, 3-р үеийн гэж ангилдаг. Мөн цусаар болон эхээс урагт дамжин халдварлагддаг. Өвчний илрэх үе хүртэл 3-4 долоо хоног, хамгийн наад хугацаа нь 10 хоног, цаад хугацаа нь 3 сар байдаг.

БЭЛЭГ ЭРХТНИЙ ХОМХОЙ

Бид аман дээр гарсан цэврүүтэй тууралтыг хомхой гэдэг. Үүнтэй ижил цэврүүтэй тууралт бэлэг эрхтнээр дамжин халдварлаж болдог. Энэ өвчний үүсгэгч нь герпес вирус юм. Энэ өвчний халдварыг бэлгийн хавьтлын замаар авах ба шээсний сүвийг үрэвсүүлнэ. Эхээс урагт дамжин халдварлаж болно. Зарим тохиолдолд халдвар авсан ураг тархины халдвараас болж амьдрах чадваргүй болдог байна.

БЭЛЭГ ЭРХТНИЙ ҮҮ

Энэ өвчний үүсгэгч нь хүний папилома вирус юм. Нууц үе нь 1-9 сар, дунджаар 3 сар. Бэлгийн замаар дамжин халдварлагддаг. Вирус хүний биед зөвхөн арьс, салст бүрхүүл дээрх тууралтад агуулагдах ба арьсны гүн давхраа руу нэвтрэх чадваргүй байдаг. Тиймээс энэ өвчин цусаар дамжин халдварлах боломжгүй юм. Харин бэлэг эрхтний салстаар мөн эхсээр нэвтрэн орж чадах тул эхийн хэвлийд байгаа хүүхдэд аюул учруулдаг. Иймд гол нь бэлгийн замаар мөн төрөхөөс өмнө болон төрөх үед эхээс халдварлагдаж болно.

НАМИЛЗГАНА

Намилзгана буюу умдагны бөөс нь 1-3 мм хэмжээтэй, шар саарал өнгөтэй шавьж бөгөөд микроскопоор харахад жижигхэн хавч, наймаалжтай төстэй харагддаг. Гэхдээ умдагны намилзганыг энгийн нүдээр ч харж болох бөгөөд эдгээр нь үсний угт наалдсан жижиг будаанцар шиг харагддаг. Эдгээр нь гол төлөв бэлэг эрхтний эргэн тойрны үсэрхэг газар байрладаг ба зарим тохиолдолд суга, сахал, хөмсөг болон сормуусан дээр үүрлэсэн байдаг. Намилзгана нь хөдөлгөөн багатай, өндөглөх замаар үрждэг (өдөрт гурван ширхэгээр) бөгөөд зөвхөн хүний цусаар хооллоно.
Search