Шээс задгайралтыг эмчлэх

      Ижийгээсээ нэг асуугаад үзээрэй…

                           / Шээс задгайрах өвчнийг төгс эмчлэх боломжтой боллоо /

Бидэнд амьдрал хайрлаж хүн болж төрөх хувь заяаг хайрласан хүн бол мэдээж эх хүн билээ. Биеэ хувааж хүн төрүүлнэ гэдэг хичнээн амаргүй зүйл гэдгийг бид мэднэ. Гэсэн ч ижий гэдэг танаас надаас хэзээ ч төрүүлж өсгөснийхөө төлөө хариу нэхэлгүй үргэлж бидний сайн сайхан амьдралын төлөө өөрийгөө зориулдаг. Тэгвэл ижий тань таныг тээж төрүүлснийхээ төлөө биеийн зовиур болоод сэтгэлийн шаналал тээж яваа юм биш биз! Эх хүн дунджаар 3-4 кг жинтэй хүүхэд төрүүлдэг. Улмаар үтрээний дотор талын  булчин шөрмөс тэр хэмжээгээр сунаж, урагдах зэргээр механик гэмтэл авдаг. Үүнээс болж шээс задгайрах өвчнөөр дэлхий дээр олон мянган эмэгтэйчүүд шаналж байдаг.

Тухайн хүн төрөлхийн нуруу нугасны гэмтэлтэй байх, бөөр шээсний замын гажигтай төрөх, хэт таргалалт, сахарын илүүдэл, байнгын харшил гээд энэ өвчнийг үүсгэх маш олон шалтгаан байдгаас хамгийн гол нь төрөлттэй холбоотойгоор үүсдэг.

Төрсөн, 40-өөс дээш насны эмэгтэйчүүдийн 45 орчим хувь буюу 2 ээжийн нэгд нь 

  • Ханиах
  • Найтаах
  • инээж хөхрөх
  • хүнд юм өргөх үед шээс дусагнах, гоожих гэх мэт шээс задгайрах өвчний шинж тэмдэг илэрч байдаг.




   Гэтэл ийм зовиуртай эмэгтэйчүүдийн 70 гаруй хувь нь эмнэлэгт хандаж, эмчид үзүүлдэггүй, хаана ямар эмчээс зөвлөгөө авах талаар ойлголтгүй явснаас өөрийгөө буруутган гутрах, шээс үнэртэж байгаа болов уу гэсэн бодол үргэлж санааг нь зовоох, гэр бүлийнхнээсээ нуух, нийгэм хамт олноосоо хөндийрөх, сэтгэл зүйн дарамтад орох зэрэг сөрөг нөлөөнд автаж, цаашлаад бэлгийн харьцаанд ч таагүй байдал үүсэх нь бий. Иймээс шээс задгайрах өвчнийг заавал эмчлүүлэх шаардлагатай.

Төрөлтийн дараа давсаг, бэлэг эрхтэн нь эргээд анхныхаа байдалдаа бүрэн орж чадалгүй сунасан чигээрээ үлдэх нь бөмбөлгийг үлээж томруулаад хийг нь гаргахад анх хэмжээнээсээ томорч сунасан байдагтай адил. Үүнээс үүдэн шээсийг барих булчингийн мэдрэлжүүлэлт дутуу “ажиллаж” шээс задгайрч дусагнах, гоожих, бэлэг эрхтэн улайж хорсох, улмаар шархлах, бие тавгүйтэх шинжүүд илэрнэ.

Энэ өвчнийг давсаг шээсний замын өвчний шинж тэмдэг гэж үздэг байсан бол одоо дэлхий нийт шээс задгайрах өвчин гэж үзэн эмчилгээний шинэ аргуудыг хэрэглэж байна. Өвчний эхний үед эмийн эмчилгээ, аарцаг давсагны булчинг чангалах дасгал хийж болох ч энэ нь үр дүн багатай байдаг.

Шээс задгайрах өвчний хамгийн гол эмчилгээний арга нь мэс заслын арга юм. Одоогоор мэс заслын эмчилгээний 2 технологийг ашиглаж байна.

I арга
II арга (алтан стандарт арга)
Давсаг сойх Шээсний сүвний хуниас булчинг тусгай синтетик материалаар сойх
Үр дүн 70-80 хувь Үр дүн 93-97 хувь

70-80 хувийн үр дүнтэй ч булчин мэдрэлийн системийн үйл ажиллагааны хямралаас болж давсаг дахин суларч унжих, шээс задгайрах эмгэг дахих тохиолдол бий. Дээх шалтгааны улмаас давсаг сойх хагалгааг 2-3 удаа хийлгэсан хүмүүс байдаг.

Бидний хэрэглэж эхэлж буй эмчилгээний арга нь 93-97%-ийн ү дүнтэй нь олон улсын практикаар батлагдсан эмчилгээний алтан стандарт арга юм.

Мэс заслын синтетик материал болон утас нь хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй, дахин мэс засал хийлгэх шаардлагагүй зэрэг давуу талтай.


Манай эмнэлэгт Солонгосын “Cheil”, “KUIMS”эмнэлгийн сургалтад хамрагдаж мэргэшсэн эмч нар энэхүү аргаар шээс задгайрах өвчний эмчилгээ хийж байна.
Алаг хорвоод тээж төрүүлсөн ижийгээсээ та энэ тухай нэг асуугаад үзээрэй.

Хэрвээ та ижийдээ туслахаар шийдсэн бол 99255963 гэсэн дугаарлуу мессеж бичиж цаг авна уу. Бид таньруу заавал хариу илгээх болно.