Шавхрага
Амаржсаны дараа үтрээнээс цусархаг ялгадас (шавхрага) гарна. Төрсний дараах эхний өдрүүдэд шавхрага нь цусархаг байснаа цаашид салиархаг болно. Шавхрага нь хэдэн долоо хоног үргэлжилнэ.
 Огноо: 2014-11-04
 Бэлтгэсэн эмч:
 Уншсан: 2935
|
Биеийн галбир
Төрсний дараа хэвлийн арьс үрчгэр, сул байдаг. Энэ нь ураг, эхэс, ураг орчмын шингэн гарч хэвлийн хөндий суларсантай холбоотой. Төрсөн эхчүүдэд зориулсан хэвлийн даруулга хэрэглэвэл танд ашигтайг санаарай. Амаржсаны дараа нэн удалгүй биеийн галбир хуучин хэвэндээ орно.
 Огноо: 2014-11-04
 Бэлтгэсэн эмч:
 Уншсан: 1403
|
Эмнэлэгт байхдаа
Амаржих газарт эхчүүд тайван, тохилог байх нөхцөл бүрдсэн байдаг. Гэвч зарим үед дөнгөж амаржсан эх ядарч, сульдаж болно. Энэ тухайгаа та эмнэлгийн эмч, ажилтнуудад хэлэх хэрэгтэй. Тэд таныг тухтай байлгахын тулд бүхнийг хийнэ.
 Огноо: 2014-11-04
 Бэлтгэсэн эмч:
 Уншсан: 1088
|
Оёдолтой бол яах вэ?
Хярзангийн оёдолтой байвал резинэн цагираг дээр суух, мөсөн бигнүүр тавихад өвдөлт намддаг. Мөн хярзангийн шархыг давсны хандалсан уусмалаар шавшиж угаах, бигнүүр тавих зэргээр эмчилдэг. Давсны уусмалаар угааж цэвэрлэсний дараа тэр хэсгийг хөвөн самбайгаар зөөлөн арчиж хуурай болгоно.
 Огноо: 2014-11-04
 Бэлтгэсэн эмч:
 Уншсан: 5980
|