БЗХӨ

Тэмбүү (Syphilis)
Тэмбүү өвчин цайвар трепонем гэдэг нэг эст нянгаар үүсгэгддэг. Бэлгийн замаар дамжин халдварлагддаг. Өвчний явц олон үе шаттай, хүний бүх эд эрхтэнг гэмтээдэг, удам дамждаг, архаг удаан явцтай өвчин юм. Явцаар нь 1, 2, далд үеийн, 3-р үеийн гэж ангилдаг. Мөн цусаар болон эхээс урагт дамжин халдварлагддаг. Өвчний илрэх үе хүртэл 3-4 долоо хоног, хамгийн наад хугацаа нь 10 хоног, цаад хугацаа нь 3 сар байдаг.
Огноо: 2012-02-01       Бэлтгэсэн эмч:        Уншсан: 1759
Бэлэг эрхтний хомхой
Бид аман дээр гарсан цэврүүтэй тууралтыг хомхой гэдэг. Үүнтэй ижил цэврүүтэй тууралт бэлэг эрхтнээр дамжин халдварлаж болдог. Энэ өвчний үүсгэгч нь герпес вирус юм. Энэ өвчний халдварыг бэлгийн хавьтлын замаар авах ба шээсний сүвийг үрэвсүүлнэ. Эхээс урагт дамжин халдварлаж болно. Зарим тохиолдолд халдвар авсан ураг тархины халдвараас болж амьдрах чадваргүй болдог байна.
Огноо: 2012-02-01       Бэлтгэсэн эмч:        Уншсан: 3446
Бэлэг эрхтний үү
Энэ өвчний үүсгэгч нь хүний папилома вирус юм. Нууц үе нь 1-9 сар, дунджаар 3 сар. Бэлгийн замаар дамжин халдварлагддаг. Вирус хүний биед зөвхөн арьс, салст бүрхүүл дээрх тууралтад агуулагдах ба арьсны гүн давхраа руу нэвтрэх чадваргүй байдаг. Тиймээс энэ өвчин цусаар дамжин халдварлах боломжгүй юм. Харин бэлэг эрхтний салстаар мөн эхсээр нэвтрэн орж чадах тул эхийн хэвлийд байгаа хүүхдэд аюул учруулдаг. Иймд гол нь бэлгийн замаар мөн төрөхөөс өмнө болон төрөх үед эхээс халдварлагдаж болно.
Огноо: 2012-02-01       Бэлтгэсэн эмч:        Уншсан: 2195
Намилзгана
Намилзгана буюу умдагны бөөс нь 1-3 мм хэмжээтэй, шар саарал өнгөтэй шавьж бөгөөд микроскопоор харахад жижигхэн хавч, наймаалжтай төстэй харагддаг. Гэхдээ умдагны намилзганыг энгийн нүдээр ч харж болох бөгөөд эдгээр нь үсний угт наалдсан жижиг будаанцар шиг харагддаг. Эдгээр нь гол төлөв бэлэг эрхтний эргэн тойрны үсэрхэг газар байрладаг ба зарим тохиолдолд суга, сахал, хөмсөг болон сормуусан дээр үүрлэсэн байдаг. Намилзгана нь хөдөлгөөн багатай, өндөглөх замаар үрждэг (өдөрт гурван ширхэгээр) бөгөөд зөвхөн хүний цусаар хооллоно.
Огноо: 2012-02-01       Бэлтгэсэн эмч:        Уншсан: 2297
  • «
  • Илүү ихийг эндээс »
  • 1
  • 2
  • 3

Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 819898
Өнөөдрөөр : 292
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг