Үрийн шингэнд эр бэлгийн эсийн тоо, хөдөлгөөн, бүтэц болон үр тогтоох чадамж хэр байгааг шинжлэх аргыг спермограмм гэнэ. Гэр бүл үргүйдлийн шалтгааны 31,3% нь эрчүүдээс шалтгаалдаг гэж ДЭМБ-ийн судалгаанд дурдсан байдаг.