Нүүр хуудас » Зөвлөгөө » Үрэвсэлт эмгэг » Эмэгтэйн бэлэг эрхтний үрэвсэлт өвчин

Эмэгтэйн бэлэг эрхтний үрэвсэлт өвчин

Умайн хүзүүний шарх
Умай бол ерөнхийдөө булчинлаг эрхтэн ба дотроо хөндийтэй их бие, хүзүү гэсэн 2 хэсгээс тогтоно. Умайн хүзүү нь хөндийдөө нэг давхар хучуур эдээс бүтсэн, гадна амсар нь олон давхар хучуур эдээс тогтдог. Умайн хүзүүний шарх гэдэг нь салст бүрхэвч буюу хучуур эдийн гэмтэл юм. Шархлаа үүссэн үед зөвхөн үзлэгийн толиор үзлэг хийсэн тохиолдолд оношлогдох ба ЭХО-оор харагддаггүй.
Огноо: 2012-02-01       Бэлтгэсэн эмч:        Уншсан: 1791
Умайн хүзүүний сувгийн үрэвсэл
Умайн хүзүүний сувгийн үрэвсэл нь стафилококк, стрептококк, гэдэсний савханцар, энтерококк, гонококк, вирус, кандид зэргээр үүсгэгдэнэ. Төрөлт болон үр хөндөлтийн үед үүссэн умайн хүзүүний урагдал, бэлэг эрхтний бусад хэсгийн өвчнүүд нь суваг үрэвсэх нөхцөлийг бүрдүүлнэ. Эмчлэхгүй удаан хугацаанд явбал умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх эрсдэл өндөртэй байдаг.
Огноо: 2012-02-01       Бэлтгэсэн эмч:        Уншсан: 1519
Үтрээний үрэвсэл
Энэ нь үтрээний салст давхаргын үрэвсэл юм. Эмэгтэй хүний үтрээнд хэвийн үед байдаг бичил биетнүүд хэт үржсэнээс нянгийн гаралтай үтрээний үрэвсэл үүсдэг.
Үүсгэгч нь: Стафилококк, стрептококк, гэдэсний савханцар мөн холимог халдвар болон трихомониад, мөөгөнцрөөр үүсгэгддэг. Үрэвсэл нь голомтолсон эсхүл нэлэнхүйд нь хамарсан байхаас гадна умайн хүзүүний үтрээн хэсэг, бэлгийн уруулыг хамарч үрэвсүүлэх тохиолдол цөөнгүй байдаг.
Огноо: 2012-02-01       Бэлтгэсэн эмч:        Уншсан: 3008
  • «
  • Илүү ихийг эндээс »
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6

Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 819898
Өнөөдрөөр : 294
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг