Нүүр хуудас » Зөвлөгөө » Үрэвсэлт эмгэг

Үрэвсэлт эмгэг

Умайн хүзүүний шарх эмчлэх
Умайн хүзүүний шархыг манай эмнэлэгт хөлдөөх аргаар эмчилж байна. Умайн хүзүүний шарх болон эндометриозыг хөлдөөх аргаар эмчлэхийг криотерапия гэнэ. Умайн хүзүүний эмгэг өөрчлөлттэй хэсэгт 65-850С хүйтнээр хөлдөөх эмчилгээ хийснээр умайн хүзүүний эмгэг хэсэг нь үхжил болон унаж эрүүл эдээр нөхөн төлжин солигддог.
Огноо: 2012-02-01       Бэлтгэсэн эмч:        Уншсан: 5641
Умайн хүзүүний шарх
Умай бол ерөнхийдөө булчинлаг эрхтэн ба дотроо хөндийтэй их бие, хүзүү гэсэн 2 хэсгээс тогтоно. Умайн хүзүү нь хөндийдөө нэг давхар хучуур эдээс бүтсэн, гадна амсар нь олон давхар хучуур эдээс тогтдог. Умайн хүзүүний шарх гэдэг нь салст бүрхэвч буюу хучуур эдийн гэмтэл юм. Шархлаа үүссэн үед зөвхөн үзлэгийн толиор үзлэг хийсэн тохиолдолд оношлогдох ба ЭХО-оор харагддаггүй.
Огноо: 2012-02-01       Бэлтгэсэн эмч:        Уншсан: 5024
Үтрээний халдварууд
Гадна бэлэг эрхтний үрэвслийг анхдагч, хоёрдогч гэж хуваана. Гадна бэлэг эрхтний анхдагч үрэвсэл нь эхлээд хэсэг газар гэмтэж улмаар халдвар хавсарснаас үүснэ. Чихрийн шижин, хорхойтох, шээс гоожих, арьсны өвчнүүдийн нөлөөгөөр гадна бэлэг эрхтэнд загатнаа үүсч, гэмтэх нөхцөл болдог.
Огноо: 2012-02-01       Бэлтгэсэн эмч:        Уншсан: 1381
БЗХӨ-Хүний Дархлал Хомсдолын Вирус/Дархлалын Олдмол Хомсдол (ХДХВ/ДОХ)
Хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ) нь дархлалын олдмол хомсдол (ДОХ) өвчнийг үүсгэдэг. ХДХВ нь нийгэмд аюултай, үр дагавар нь их, халдварлах замууд нь олон байдаг бөгөөд өвчний эсрэг тэмцэх бие махбодийн хамгаалах тогтолцоог гэмтээдэг. ХДХВ гэдэг нь Хүний дархлал хомсдлын вирус, ДОХ гэдэг нь Дархлалын олдмол хомсдол гэсэн шинжлэх ухааны нэр томьёоны товчлол юм.
Огноо: 2012-02-01       Бэлтгэсэн эмч:        Уншсан: 1038
Умайн хүзүүний сувгийн үрэвсэл
Умайн хүзүүний сувгийн үрэвсэл нь стафилококк, стрептококк, гэдэсний савханцар, энтерококк, гонококк, вирус, кандид зэргээр үүсгэгдэнэ. Төрөлт болон үр хөндөлтийн үед үүссэн умайн хүзүүний урагдал, бэлэг эрхтний бусад хэсгийн өвчнүүд нь суваг үрэвсэх нөхцөлийг бүрдүүлнэ. Эмчлэхгүй удаан хугацаанд явбал умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх эрсдэл өндөртэй байдаг.
Огноо: 2012-02-01       Бэлтгэсэн эмч:        Уншсан: 2384

Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 1545619
Өнөөдрөөр : 504
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг