Нүүр хуудас » Зөвлөгөө

Зөвлөгөө

Умайн хүзүүний шарх
Умай бол ерөнхийдөө булчинлаг эрхтэн ба дотроо хөндийтэй их бие, хүзүү гэсэн 2 хэсгээс тогтоно. Умайн хүзүү нь хөндийдөө нэг давхар хучуур эдээс бүтсэн, гадна амсар нь олон давхар хучуур эдээс тогтдог. Умайн хүзүүний шарх гэдэг нь салст бүрхэвч буюу хучуур эдийн гэмтэл юм. Шархлаа үүссэн үед зөвхөн үзлэгийн толиор үзлэг хийсэн тохиолдолд оношлогдох ба ЭХО-оор харагддаггүй.
Огноо: 2012-02-01       Бэлтгэсэн эмч:        Уншсан: 2937
Үтрээний халдварууд
Гадна бэлэг эрхтний үрэвслийг анхдагч, хоёрдогч гэж хуваана. Гадна бэлэг эрхтний анхдагч үрэвсэл нь эхлээд хэсэг газар гэмтэж улмаар халдвар хавсарснаас үүснэ. Чихрийн шижин, хорхойтох, шээс гоожих, арьсны өвчнүүдийн нөлөөгөөр гадна бэлэг эрхтэнд загатнаа үүсч, гэмтэх нөхцөл болдог.
Огноо: 2012-02-01       Бэлтгэсэн эмч:        Уншсан: 1180
Хламидиоз
Уг өвчний халдварыг үүсгэгч нь хламидиа трахоматис гэдэг нян бөгөөд хүний бие махбодод зөвхөн салст бүрхүүл дээр амьдран, түүгээр дамжин хялбар тархана. Халдварын тохиолдол заг хүйтэн өвчнөөс 3 дахин их. Нууц үе нь 7-21 хоног бөгөөд шинж тэмдэг бүдэг явагдах тул тухайн хүн өвчилснөө анзаарахгүй явдал байдаг. Халдварлахдаа ихэвчлэн хамгаалалтгүй бэлгийн хавьтлаар дамжина.
Огноо: 2012-02-01       Бэлтгэсэн эмч:        Уншсан: 1387
Бэлэг эрхтний мөөгөнцөр
Энэ өвчин Candida albicans гэдэг нянгаар үүсгэгддэг. Энэ нян эрүүл хүмүүст ч бэлэг эрхтэн болон шулуун гэдсэнд бага хэмжээгээр байдаг. Удаан хугацаагаар антибиотек хэрэглэх үед энэ өвчин үүсдэг. Дархлал суларсан үед нян эрчимтэй үржиж өвчин үүсгэхэд хүргэж болно. Мөөгөнцрийн халдварт ихэвчлэн эмэгтэйчүүд өртдөг.
Огноо: 2012-02-01       Бэлтгэсэн эмч:        Уншсан: 11278
Заг хүйтэн (Gonorrhoea)
Заг хүйтэн өвчин Neisseria gonorrhoea гэдэг нянгаар үүсгэгддэг. Бэлгийн замаар дамждаг. Ховор тохиолдолд ахуйн замаар халдварлагдаж болно. Уг өвчнийг үүсгэгч нян нь ихэвчлэн шээс бэлгийн зам, шулуун гэдэс, нүд амны хөндий болон залгиур хоолойн салст бүрхүүлийг гэмтээдэг. Халдвар авснаас хойш шинж тэмдэг илрэх хүртэл 2 хоногоос 1 сарын хугацаатай байдаг.
Огноо: 2012-02-01       Бэлтгэсэн эмч:        Уншсан: 1779

Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 1211129
Өнөөдрөөр : 245
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг