Нүүр хуудас » Зөвлөгөө

Зөвлөгөө

Умайн хүзүүний сувгийн үрэвсэл
Умайн хүзүүний сувгийн үрэвсэл нь стафилококк, стрептококк, гэдэсний савханцар, энтерококк, гонококк, вирус, кандид зэргээр үүсгэгдэнэ. Төрөлт болон үр хөндөлтийн үед үүссэн умайн хүзүүний урагдал, бэлэг эрхтний бусад хэсгийн өвчнүүд нь суваг үрэвсэх нөхцөлийг бүрдүүлнэ. Эмчлэхгүй удаан хугацаанд явбал умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх эрсдэл өндөртэй байдаг.
Огноо: 2012-02-01       Бэлтгэсэн эмч:        Уншсан: 2054
Жирэмсэн үеийн дэглэм 1
Ихэнх эмэгтэйчүүд жирэмсний амралт авах хүртлээ эрхэлж дассан ажлаа хийсээр байдаг. Харин гэртээ байж хүүхэд асардаг эхчүүд төрөх хүртлээ өдөр тутмынхаа ажлыг үргэлжлүүлэн хийдэг. Гэтэл зарим үед жирэмсний эрт хугацаанд аливаа өвчний улмааас ядарч, хөдөлмөр эрхэлж чадахгүй болох тохиолдол гарч болно.
Огноо: 2012-02-01       Бэлтгэсэн эмч:        Уншсан: 1137
Хэвлий дэх ургийн амьдрал
Хүний нөхөн үржихүй бол амьд биетэн үүсэн хөгжсөн түүхийн хамгийн дээд гайхамшиг билээ. Би хэзээнээс хүн болсон бэ? Хүний амьдрал төрсөн цагаас хойш эхэлдэг, эсвэл ухаан орсноос хойш, тархи ажиллаж эхэлснээс хойш гэх мэтээр энэ асуултад хүмүүс янз бүрээр хариулахыг оролддог. Хүний удамшлын асуудлыг генийн түвшинд судалсны эцэст энэ асуултад ганцхан хариулт байдаг нь одоо нэгэнт тодорхой болжээ.
Огноо: 2012-02-01       Бэлтгэсэн эмч:        Уншсан: 1052
Намилзгана
Намилзгана буюу умдагны бөөс нь 1-3 мм хэмжээтэй, шар саарал өнгөтэй шавьж бөгөөд микроскопоор харахад жижигхэн хавч, наймаалжтай төстэй харагддаг. Гэхдээ умдагны намилзганыг энгийн нүдээр ч харж болох бөгөөд эдгээр нь үсний угт наалдсан жижиг будаанцар шиг харагддаг. Эдгээр нь гол төлөв бэлэг эрхтний эргэн тойрны үсэрхэг газар байрладаг ба зарим тохиолдолд суга, сахал, хөмсөг болон сормуусан дээр үүрлэсэн байдаг. Намилзгана нь хөдөлгөөн багатай, өндөглөх замаар үрждэг (өдөрт гурван ширхэгээр) бөгөөд зөвхөн хүний цусаар хооллоно.
Огноо: 2012-02-01       Бэлтгэсэн эмч:        Уншсан: 3164
Умайн хүзүүний шарх эмчлэх
Умайн хүзүүний шархыг манай эмнэлэгт хөлдөөх аргаар эмчилж байна. Умайн хүзүүний шарх болон эндометриозыг хөлдөөх аргаар эмчлэхийг криотерапия гэнэ. Умайн хүзүүний эмгэг өөрчлөлттэй хэсэгт 65-850С хүйтнээр хөлдөөх эмчилгээ хийснээр умайн хүзүүний эмгэг хэсэг нь үхжил болон унаж эрүүл эдээр нөхөн төлжин солигддог.
Огноо: 2012-02-01       Бэлтгэсэн эмч:        Уншсан: 5207

Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 1211129
Өнөөдрөөр : 212
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг