Нүүр хуудас » Зөвлөгөө

Зөвлөгөө

Ирээдүйд төрөх хүүхдийн хүйсийг сонгож болох уу?
Охин, хүү хоёрын аль нэгийг нь төрөөсэй хэмээн хүсэн хүлээх нь аль ч гэр бүлд тохиолддог зүйл. Ер нь хүү эсвэл охин төрөхийг зохицуулах боломж бий юу гэдгийг үндэстэн бүрийн үе үеийн эрдэмтэд судалж, төрөл бүрийн онол таамаглалыг дэвшүүлсээр иржээ. Олон арга таамаглал байдаг хэдий ч 100 хувийн баталгаа өгөх ямар ч арга байдаггүй.
Огноо: 2012-02-01       Бэлтгэсэн эмч:        Уншсан: 886
Эмэгтэй хүн яаж жирэмсэн болдог вэ?
Сар бүр, ойролцоогоор биений юмны мөчлөгийн дунд хугацаанд өндгөвчинд нэг буюу эсхүл маш ховор тохиолдолд хэд хэдэн өндгөн эс нь умайн үр дамжуулах хоолойгоор дамжин умайд орно. Өндгөвчнөөс гадагшилсны дараа эм бэлгийн эс 24 цагийн турш амьдрах чадвартай.
Огноо: 2012-02-01       Бэлтгэсэн эмч:        Уншсан: 3349
Жирэмсэн үед хэрэглэх эмийн аюулгүй байдал
Та жирэмсэн үед ажил амралт, хоолны дэглэмийг сайн барьж өвчин эмгэгээс сэргийлэх нь чухал. Жирэмсний хугацаанд хэрэглэсэн ихэнх эмүүд нь эхийн цусаар дамжин урагт нөлөөлдөг учир өвчилсөн тохиолдолд заавал эмчид үзүүлж, зөвхөн эмчийн зааврын дагуу эм, тариа хэрэглээрэй.
Огноо: 2012-02-01       Бэлтгэсэн эмч:        Уншсан: 1190
БЗХӨ-Хүний Дархлал Хомсдолын Вирус/Дархлалын Олдмол Хомсдол (ХДХВ/ДОХ)
Хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ) нь дархлалын олдмол хомсдол (ДОХ) өвчнийг үүсгэдэг. ХДХВ нь нийгэмд аюултай, үр дагавар нь их, халдварлах замууд нь олон байдаг бөгөөд өвчний эсрэг тэмцэх бие махбодийн хамгаалах тогтолцоог гэмтээдэг. ХДХВ гэдэг нь Хүний дархлал хомсдлын вирус, ДОХ гэдэг нь Дархлалын олдмол хомсдол гэсэн шинжлэх ухааны нэр томьёоны товчлол юм.
Огноо: 2012-02-01       Бэлтгэсэн эмч:        Уншсан: 857
Үтрээний үрэвсэл
Энэ нь үтрээний салст давхаргын үрэвсэл юм. Эмэгтэй хүний үтрээнд хэвийн үед байдаг бичил биетнүүд хэт үржсэнээс нянгийн гаралтай үтрээний үрэвсэл үүсдэг.
Үүсгэгч нь: Стафилококк, стрептококк, гэдэсний савханцар мөн холимог халдвар болон трихомониад, мөөгөнцрөөр үүсгэгддэг. Үрэвсэл нь голомтолсон эсхүл нэлэнхүйд нь хамарсан байхаас гадна умайн хүзүүний үтрээн хэсэг, бэлгийн уруулыг хамарч үрэвсүүлэх тохиолдол цөөнгүй байдаг.
Огноо: 2012-02-01       Бэлтгэсэн эмч:        Уншсан: 3628

Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 1211129
Өнөөдрөөр : 188
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг