Нүүр хуудас » Зөвлөгөө

Зөвлөгөө

Хэвийн биений юмны мөчлөг ба эм бэлгийн эсийн гадагшлалт
Тодорхой хугацааны мөчлөгтэйгээр умайн дотор талын салст давхрага ховхорч умайн хүзүү нээгдэн үтрээгээр цуслаг ялгадас гадагшлахыг биений юм ирэх гэнэ. Энэ ялгадсын 50-75 хувь нь цус, бусад хэсэг нь салст, салиа байдаг. Анхны биений юм буюу менархе нь охидын шилжилтийн насанд (ойролцоогоор 9-17 насанд) ирэх ба харааны товгор - өнчин тархины дааврын нөлөөгөөр охидын өндгөвчнөөс бэлгийн дааврууд боловсорч ялгаран хэвийн биений юм ирэх нөхцөл бүрдэнэ.
Огноо: 2015-09-11       Бэлтгэсэн эмч: Б.Хоролсүрэн       Уншсан: 5723
Бэлэг эрхтний загатнаа
Гадна бэлэг эрхтний загатнаа янз бүрийн шалтгаантай байдаг ба энэ нь бие даасан өвчин биш гормоны өөрчлөлт, мэдрэл шингэний тохируулга алдагдахад үүсдэг.
Огноо: 2015-09-11       Бэлтгэсэн эмч: Л.Сэр-Од       Уншсан: 7543
Шээс задгайрах эмгэгийн асуумж
Монгол гурван эмэгтэй хүний нэг нь шээс задгайрах эмгэгтэй гэсэн тоо баримт байна...  Та доорх асуумжаар өөрийгөө оношлоорой.
Огноо: 2015-08-20       Бэлтгэсэн эмч: Э.Сугармаа       Уншсан: 1619
Крио эмчилгээ
Крио болон LEEP эмчилгээ нь CIN-ийг эмчлэх үр дүнтэй, хямд өртөг бүхий аргууд гэдэг нь батлагдсан. Крио эмчилгээг хийхдээ хий хадгалах тусгай саванд хийсэн хөлдөөгч бодисуудыг /N20,CO2/ ашигладаг. Үтрээнд толь тавьж умайн хүзүүг ил гаргасны дараа эдгээр мэс ажиллавруудыг хийхэд дунджаар 15 минут зарцуулагддаг. Крио эмчилгээг хэсгийн мэдээ алдуулалтгүйгээр хийдэг.
Огноо: 2015-06-19       Бэлтгэсэн эмч:        Уншсан: 1111
Бэлгэвчийн тухай
Хувцас, цүнх үйлдвэрлэдэг Францын “LV” компани тансаг загвар, хийцийн бэлгэвч үйлдвэрлэж эхэлжээ. Уг бэлгэвчний загварыг Гүржийн зохион бүтээгч Иракли Кизириа санаачилж, ерөнхий загварыг нь гаргасан байна. Хайрцгандаа 12 ширхэг байх бөгөөд энэ нь 68 ам.доллар гэсэн үг. “LV”-ийн бэлгэвчийг Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага болон ДОХ-ын эсрэг олон улсын сангийн шинжээчид хүлээн зөвшөөрч баталжээ. Харин үнийг нь буулгах боломжгүй гэжээ.
Огноо: 2015-06-19       Бэлтгэсэн эмч: Л.Сэр-Од       Уншсан: 3746

Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 1211129
Өнөөдрөөр : 171
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг