Нүүр хуудас » Зөвлөгөө

Зөвлөгөө

Хошного-үтрээний цоорхой
..Хошного-үтрээний цоорхой ихэвчлэн гэмтлийн нөлөөгөөр үүснэ. Тухайлбал эмгэг төрөлтийн үед (том хүүхэд төрөх, уйтан аарцаг, гэх мэт), эх барихын хавчуур тавих, ураг эвдэх үйлдэл болон эмэгтэйчүүдийн мэс засал хийх явцад цөөнгүй үүснэ. Мөн хошногоны орчмын өөхлөгийн идээт үрэвслийн улмаас, туяа шарлага эмчилгээний нөлөөгөөр хошного-үтрээн цоорхой үүсч болно.
Огноо: 2015-10-06       Бэлтгэсэн эмч: Т.Ганчимэг       Уншсан: 1726
Мастопати (fibrocystic mastopathy, fibrocystic breast changes)
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолтоор мастопати нь: "Дааврын хямралаас үүдэлтэй хучуур ба холбох эдийн хэвийн бус бүрдэлтэй хөхний эдийн үржилт ба хатингаршилт цуваа өөрчлөлтөөр илэрдэг эмгэг”. Хөхний эдийн пролиферац (үржилт)-ийн өөрчлөлт нь холбогч эд, хэлтэнцэр, сувганцруудын үржил ба хэт зузааралт өөрчлөлтүүдийг агуулж байдаг бол, хатингaршилт нь хатуурч жижгэрсэн ба ширхэглэг-хөндийт өөрчлөлтүүдийг агуулж байдаг. 2-3 эмэгтэй тутмын 1-д нь ямар нэг хэлбэрээр мастопатийн эмгэг тохиолдож байдаг.
Огноо: 2015-10-06       Бэлтгэсэн эмч: Б.Хоролсүрэн       Уншсан: 2909
Эмэгтэйчүүдийн практикт хэрэглэгддэг хавдрын маркеруудын ач холбогдол
Хавдрын маркер гэдэг нь хүний биед хавдрын эс бий болсонтой холбоотойгоор нийлэгжиж эхэлдэг буюу цусан дахь агууламж нь ихсэж байдаг аливаа макромолекулуудыг хэлнэ. Эс хавдарт хувирах явцад хэвийн үед байдаггүй биологийн шинж бий болдог бөгөөд үндсэн төрхөөр нь хавдрын маркерыг: нуклейн хүчлийн, уургийн, үйл ажиллагааны хэмээн ангилна.
Огноо: 2015-09-11       Бэлтгэсэн эмч: Б.Хоролсүрэн       Уншсан: 3664
Умайн гуурсан хоолойн зураг буюу гистерсальпингографи хийлгэх өвчтөнд өгөх санамж

Гистерсальпингографийн шинжилгээ нь 2 төрөл байдаг.

1. Рентген - Гистерсальпингографи

2. ЭХО - Гистерсальпингографи эхо аппаратны хяналтад умайн хөндий рүү уусмал шахна.

Огноо: 2015-09-11       Бэлтгэсэн эмч: Т.Ганчимэг       Уншсан: 2962
Мэс заслын дараах хэвлийн наалдац
Хэвлийн хөндий болон бага аарцгийн бүх эрхтэн нь гялтан гэдэг гөлгөр хальсаар хучигдсан байх ба гялтан нь гэдэс болон дотор эрхтний хэвийн үйл ажиллагааг хангаж байдаг. Хэвлийн хөндийд хэвийн үед байдаг 50ml шингэн нь эрхтнүүдийн чөлөөтэй гулгаж хөдлөх нөхцөлийг бүрдүүлж байдаг.
Огноо: 2015-09-11       Бэлтгэсэн эмч:        Уншсан: 3629

Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 1211129
Өнөөдрөөр : 157
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг