Нүүр хуудас » Үйлчилгээ » Амбулатори

Амбулатори

ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭГ ЦЭГЭЭС ХҮРГЭХ


  • Үзлэг, эрүүл мэндийн зөвлөгөө, эмчилгээ

Эмэгтэйчүүдийн хавсарсан нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийж, дэлгэрэнгүй зөвлөгөө өгнө. Үү, ургацаг авах, үтрээний уйланхай авах зэрэг эмчилгээг амбулаториор хийж үйлчилж байна.

  • Эхо оношилгоо

Сүүлийн үеийн дэвшилтэт Samsung H60, Samsung Sono ACE X8 зэрэг 3D, 4D эхо аппаратаар умай, өндгөвчний хэлбэр хэмжээ, умайн хавдар, жирэмслэлт, өндгөвчний уйланхай, үрэвсэл зэргийг харж оношилно. Үүнд:

  • Үтрээгээр харах
  • Хэвлийгээр харах /давсаг шээстэй үед/
  • Шулуун гэдсээр харах /охидуудад хийгдэнэ/



  • Дурангийн аргаар шинжилгээ хийж, оношлох

Умайн хүзүүг тусгай дурангаар дурандан зураг авч шархлаа, хавдрын урьтал өөрчлөлт байгаа эсэхийг тодруулна. Мэс ажиллаврын аргаар хийгддэг орчин үеийн шинжилгээний арга – хэвлийн эрхтэнг болон умай, өндгөвч, үрийн хоолойг харах, шалгах мөн наалдац салгах, умайн гаднах жирэмсэн болон умайн хавдар /жижиг/ өндгөвчний уйланхайн үед хийгдэнэ. Энэхүү аргын давуу тал нь:

  • Зүслэг хийх хэмжээ бага,
  • Шархны эдгэрэлт хурдан,
  • Хөдөлмөрийн чадвар алдалт бага байдаг.
  • Шинжилгээ 

1. Үтрээний наац буюу мазокийн шинжилгээгээр:

  • үтрээний үрэвсэл,
  • мөөгөнцөр,
  • БЗХӨвчнүүдийг оношилно.

2. Эсийн болон эдийн шинжилгээнүүд хийнэ.


  • Цахим карт

 “АСЭ” эмнэлэг нь 2011 оноос амбулаториор үйлчлүүлэгч нартаа цахим картаар үйлчилж эхэлсэн. Энэхүү цахим карт нь үйлчлүүлэгчийн үзлэгийн мэдээллийг өөртөө хадгалан, дараа дараагийн үзлэгт суурь мэдээлэл болдог.


  • Эмийн худалдаа


Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 2243705
Өнөөдрөөр : 988
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг