Нүүр хуудас » Бидний тухай » Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ

Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ

Сургалт, семинар 

“АСЭ” эмнэлэг нь сургалт эрдэм шинжилгээний багтай бөгөөд жил бүр эмч мэргэжилтнүүддээ зориулсан дотоод болон гадаад сургалтын төлөвлөгөө гарган жилд дунджаар 30 орчим дотоод сургалт зохион байгуулж байна. Үүнд:

  • Говь-Алтай болон Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч нарт НҮБ-ын Хүн амын сангийн зайны сургалтын төслийн хүрээнд ажлын байранд дадлагажуулах, умайн хавдрын мэс заслыг үтрээгээр болон хэвлийгээр хийх сургалт хийв.
  • НҮБ-ын хүн амын сангийн шугамаар Орхон аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвд анх удаа эмэгтэйчүүдийн мэс заслын дурангийн хагалгааг хамтарч хийн практик сургалт хийв.
  • Ерөнхий эмч Н.Энхтайван 2006 онд БНСУ-ын KUIMS эмнэлэгт шээс задгайралтын ТОТ мэс заслын эмчилгээний практик сургалт, 2011 онд БНХАУ-ын Вухан хотод мэргэжил дээшлүүлэх сургалт, БНСУ-ын Чэйл эмэгтэйчүүдийн нэгдсэн эмнэлэгт эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслын болон шээс задгайралтын чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалт, 2012 онд БНСУ-ын KYUNG HEE их сургуульд эмэгтэйчүүдийн мэс заслын чиглэлээр, 2013 онд БНСУ-ын Чэйл эмнэлэгт дурангийн мэс заслын мэргэжил дээшлүүлэх сургалт, БНСУ-ын “САНТЕК МЕДИКАЛ СИСТЕМС” компанийн шээс задгайралтын орчин үеийн эмчилгээний арга, ТВТ мэс заслын чиглэлээр тус тус суралцав.
  • 2013 онд Ази,  далайн орнуудын эмэгтэйчүүдийн эмч нарын холбооны ерөнхийлөгч, Энэтхэгийн доктор Куриан Жозеф, Ази далайн дурангийн мэс заслын салбар хорооны дарга Сингапурын доктор Фонг Ёог Фай нарын зохион байгуулсан дурангийн мэс заслын сургалтад мэс заслын багаараа хамрагдав.
  • 2013 онд Их эмч С.Уранчимэг, Т.Ганчимэг нар БНСУ-ын “Чэйл” эмнэлэгт эмэгтэйчүүдийн үргүйдлийн оношилгоо, эмчилгээний чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдав.
  • 2013 онд БНСУ-ын "Сантек медикал системс" компанитай хамтран өөрийн эмнэлэг дээрээ Орхон, Өмнөговь, Завхан, Улаанбаатар хотын 21 эмч, мэргэжилтнийг хамруулан “Дарамтат шээс задгайралтын орчин үеийн мэс заслын эмчилгээ” сэдэвт онол практик хосолсон сургалтыг зохион байгуулав.
  • 2015 онд Их эмч Б.Хоролсүрэн, Л.Хулан нар БНСУ-ын “Чэйл” эмнэлэгт эмэгтэйчүүдийн мэс заслын чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдав. Одоо тус эмнэлэгт их эмч Э.Сугармаа эх барих эмэгтэйчүүдийн их эмчийн мэргэжил дээшлүүлэхээр суралцаж байна.
  • 2015 онд Монголд анх удаа эмэгтэйчүүдийн мэс засал болон урогинекологийн эмч нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх, орчин үеийн мэс заслын арга технологийг өөрийн орны эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх зорилгоор МЭЭЭНН, АШУҮИС, БНСУ-ын “Чэйл” нэгдсэн эмнэлэгтэй хамтран “Шээс задгайралтын орчин үеийн оношилгоо, эмчилгээ” сэдэвт сургалтыг хот хөдөөгийн 21 аймгийн эмэгтэйчүүдийн эмч нарыг оролцуулан зохион байгуулсан.

Судалгаа, эрдэм шинжилгээний ажлууд

  • Урогинекологийн тусламж үйлчилгээг үзүүлэхээр 2005 онд анх Монгол эмэгтэйчүүдийн дунд шээс задгайралтын талаар 540 хүнээс асуумж судалгаа авч, үр дүнд үндэслэн эмчилгээ, оношилгооны шинэлэг аргыг хэрэглэж ажилласнаар өнөөдрийг хүртэлх хугацаанд хийгдсэн нийт мэс заслын 60 орчим хувь нь шээс задгайралт, давсагны унжилт гэсэн оноштойгоор хийгдсэн байна.
  • Нийт 16 нэрийн судалгааны ажил хийгдэж, давхардсан тоогоор 17 удаа онол практикийн бага хуралд илтгэл тавьж, нийтдээ 9 судлаач эмч, 7 сувилагч энэхүү ажилд оролцсон байна. /2015 оны байдлаар/
  • 2010 онд “МХХЭМБНХолбооны 5-р их хурлын хүрээнд зохион байгуулагдсан онол практикийн бага хуралд “АСЭ” эмэгтэйчүүдийн мэс заслын эмнэлэгт хийгдсэн мэс засал эмчилгээний тохиолдлын судалгаа” илтгэлээр оролцож тэргүүн байранд шалгарсан.
  • Эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслыг 2006 оноос хийж эхэлсэнтэй холбоотойгоор 2011 онд “Үргүйдэлтэй эмэгтэйчүүдэд хийгдсэн дурангийн мэс заслын байдал” сэдэвт судалгаа шинжилгээний ажил хийж, хагалгааны үр дүнг тооцож ажиллаж байна.
  • Нийслэлийн эрүүл мэндийн газраас зохион байгуулсан “Эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах нь” сэдэвт онол практикийн бага хуралд “Шээс задгайралтын ТОТ – Transobturator tape мэс засалд орсон үйлчлүүлэгчдийн үр дүнгийн судалгаа” сэдвээр оролцож 2-р байр эзэлсэн.
  • 2015 онд Монголын Менопауз Андропауз зохицуулалтын нийгэмлэгээс зохион байгуулсан “Нөхөн үржихүйн дараах эрүүл мэндийн тулгамдсан асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний III хуралд их эмч Э.Сугармаа "Дарамтат шээс задгайрлын ТОТ, TVT мэс заслын эмчилгээний үр дүнгийн судалгаа" сэдэвт илтгэлээр оролцож тусгай байр эзэлсэн.
  • Одоогоор сувилагч нар  “АСЭ” эмнэлгийн үйлчлүүлэгчдийн эсийн шинжилгээний үр дүнгийн судалгаа", “АСЭ эмнэлэгт хийгдсэн умайн хүзүүний хөлдөөх эмчилгээний үр дүн" зэрэг судалгааны ажлуудыг эхлүүлээд байна.

Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 789773
Өнөөдрөөр : 389
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг