Эмнэлэгт байхдаа

Огноо: 2014-11-04       Бэлтгэсэн эмч:        Уншсан: 489    


Зарим эмнэлэгт өдрийн цагт хүүхдийг эхтэй нь хамт байлгаад, шөнийн цагт эхчүүдийг нь амраах зорилгоор хүүхдийг тусад нь байлгаж эмнэлгийн зүгээс асарч хооллодог. Энэ нь хүүхдээ хөхүүлж тэдэнтэй байнга хамт байхыг эрмэлзэж буй эхчүүдийн таашаалд тэр бүр нийцдэггүй талтай. Энэ тохиолдолд хүүхэд шөнө уйлах үед дуудаж сэрээхийг эх баригчаас хүсээрэй.

Төрсний дараа хүүхэд рүүгээ очиж үзэх юм уу эсвэл хүүхдээ авчруулж хөхүүлж болно. Иймэрхүү бэрхшээл учрах бүрд эх баригч, эмчдээ нэрэлхэлгүй илэн далангүй ярих хэрэгтэй.

Эргэлт ирэх, өрөөнд хүн орж гарах болон бусад төрлийн ажлуудын улмаас эмнэлэгт ч гэсэн унтаж амрах бололцоо хомсдох талтайг нуухын хэрэг юу билээ.



Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 819898
Өнөөдрөөр : 239
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг