Жирэмслэх төлөвлөгөө

Огноо: 2014-12-02       Бэлтгэсэн эмч:        Уншсан: 971    


Жирэмсний төлөвлөгөө яагаад чухал вэ?

Эмэгтэй хүн хүүхэдтэй болно гэдэг амьдралынх нь хувьд маш чухал үйл явдлын нэг билээ. Эмэгтэй хүн жирэмслэхээсээ өмнө эмчид хандан жирэмснийхээ төлөвлөгөөг зохиох хэрэгтэй. Учир нь жирэмсний төлөвлөгөөний зорилго бол эрүүл ураг бойжуулах, төрөлхийн гажиг болон бусад жирэмсний үеийн асуудлаас сэргийлэх юм.

Жирэмсний төлөвлөгөөнд зайлшгүй оруулах асуудал нь хооллолт, витамин, биеийн жин, дасгал, эм болон архинаас зайлшгүй татгалзах, дархлал болон генетикийг зөвлөлдөх хэрэгтэй юм. Архи нь үргүйдэл, зулбалт, болон ургийн төрөлхийн гажигт хүргэнэ. Батганы эм болон бусад жороор олгосон эмүүд мөн жоргүй зардаг эмүүд нь ургийн төрөлхийн гажиг үүсэх шалтгаан болдог. Эмэгтэй хүн 35-аас дээш нас ахих тусам хүүхэд хромосомын гажигтай төрөх эрсдэл нэмэгддэг. Хүүхэд эрэгтэй, эмэгтэй байх эсэх нь бэлгийн хавьтлын үеийн байдлаас үл хамаарна. Эмэгтэй хүн жирэмслэлтээ төлөвлөөгүй байж болох ч төлөвлөснөөр эрүүл хүүхэд болон сэвгүй жирэмслэх боломжийг сайжруулдаг.

Жирэмсний төлөвлөгөө нь эх жирэмсний эхний өдрүүдэд хүүхдэд хор болохуйц эм, хорт зүйл хэрэглэхээс сэргийлж чадна. Хүүхдийн эрхтэн эхний 17 хоногийн дараагаас хөгжиж эхлэх ба үр тогтсон эс өмнөх өдрүүдтэйгээ адил хэмжээтэй өсөж эхэлдэг. Зарим эмэгтэйчүүд үргэлжлэн хөнгөн цус алдаж болох ба энэ нь жирэмсний эхний сарын сарын тэмдгийн үеийн алдаа юм. Үүнийг андуурдаг ч тэд жирэмсэн. Зарим нь жирэмсэлснээ мэддэггүй ч жирэмсэлсэн нь биеийн жин нэмэгдэх болон хэвлий томорч мэдэгддэг. Тэгвэл магадгүй тэд аль хэдийнээ эм, хорт бодист ургаа өртүүлсэн байж магадгүй. Тэгвэл эм болон хорт бодисоос зайлсхийх, урагт хор болохуйц, бусад эрүүл байлгах асуудал жирэмсний өмнөх төлөвлөгөөнд тусгагдсан байх болно.

Эхийн биеийн байдал нь чихрийн шижин, даралт ихсэх өвчин, бөөрний өвчин, бамбай булчирхайн өвчин болон зүрхний өвчинтэй бол жирэмсний үр дагаврыг нь оновчтой шийдвэрлэн зохион байгуулна. Эмэгтэй хүн улаан тууралт, салхин цэцэг зэрэг өвчний эсрэг вакцин хийлгэсэн байх хэрэгтэй. Эдгээр өвчний эсрэг биед эсрэг бие үүсч дархлал тогтдог. Дархлал тогтоогүй бол тариулах ба тариулснаас 30 хоногийн дараа жирэмсэлж болно. Эх цусны шинжилгээгээр гепатит Б вирусын тээгч бол хүүхэд төрөх үед дархлалаар хамгаалагдсан байдаг. Эмэгтэй ДОХ-ийн вирусын халдвартай бол жирэмсний явцад зайлшгүй эм ууж урагт халдварлах эрсдэлийг бууруулна.


Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 856749
Өнөөдрөөр : 270
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг