TORCH синдром буюу TORCH халдварууд

Огноо: 2014-12-06       Бэлтгэсэн эмч:        Уншсан: 1993    


Жирэмсний эхний саруудад халдварлагдсан вирусын халдвар нь зулбалт, дутуу төрөлт, өсөлтгүй жирэмсэн, ургийн эндэгдэл болон гаж хөгжилд хүргэх аюултай.

Шалтгаан дамжих зам

Вирус нь хүний шүлс, цус, шээс, өтгөн, үрийн шингэн, умайн хүзүүний шүүрэл болон эхийн сүүнд байдаг тул амьсгалын замаар, шээс бэлгийн замаар, үнсэлцэх үед, хөхний сүүгээр болон ихсээр урагт дамжин халдварладаг байна. Нэгэнт халдварласан вирус амьдралын туршид хадгалагдах тул эрхтэн шилжүүлэн суулгах, цус сэлбэх үед ч дамжин халдварлах эрсдэлтэй.

Тохиолдол

  • TORCH халдварууд 1000 амьд төрөлтөд ураг нярайн эндэгдэл
  • Токсоплазмозын халдвар 01-1% Краснуха 0,6-2,2%
  • Цитомегаловирусын халдвар 5-20%
  • Бэлгийн хомрой 0,1-0,2%

Хэн TORCH халдварууд илрүүлэх шинжилгээнд хамрагдах ёстой вэ?

  • Олон удаа ураг зулбаж байсан
  • Өсөлтгүй жирэмсэн
  • Нярай эндэж байсан эхчүүд
  • Мөн ирээдүйд төрөх хүүхдийн эрүүл өсөлт бойжилтод анхаарал тавьж байгаа бол жирэмслэхээс өмнө буюу жирэмсний эхний 3 сарын дотор үзлэг шинжилгээнд хамрагдах ёстой.

Эмчилгээ урьдчилан сэргийлэлт

Ямар халдвараар үүсгэгдсэнээс хамаараад илрэл, хүндрэл өөр байна. Зарим TORCH халдварууд токсоплазмоз, тэмбүүгийн халдвар зэрэг нь эрт илрүүлээд эхэд антибиотик эмчилгээ хийхэд үр дүнтэй. Ихэнх TORCH халдварууд эмийн эмчилгээнд үр дүн муутай боловч эхийг жирэмслэхээс өмнө вакцинд хамруулан урьдчилан сэргийлж болно. Хэрвээ ээж нь бэлгийн хомхойн идэвхтэй халдвартай бол төрөлтийг кесаров хагалгаагаар шийдэж болно. Энэ нь төрөх замаар урагт халдвар дамжихаас сэргийлнэ.


Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 1148611
Өнөөдрөөр : 554
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг