Депо-провера буюу жирэмслэлтээс хамгаалах тариа гэж юу вэ?

Огноо: 2015-02-27       Бэлтгэсэн эмч: Л.Сэр-Од       Уншсан: 5926    


Депо-провера буюу жирэмслэлтээс хамгаалах тариа гэж юу вэ?

Депо провера нь 150 мг депотмедроксипрогестерон ацетат \ДМПА\ буюу дан прогестерон агуулдаг. Үүнийг 12 долоо хоног тутамд булчинд гүн тарьж хэрэглэнэ.

Үйлчлэх зарчим

ДМПА нь өндгөн эс боловсрох, гадагшлахыг саатуулна. Мөн умайн хүзүүний салиаг өтгөрүүлснээр үрийн шингэн үтрээнээс умай руу ороход саад учруулдаг.

Үр дүн

Гурван сар тутамд тогтмол хэрэглэхэд үр дүн 99,7% байна.

Давуу тал

  • Нэг тун нь гурван сарын туршид жирэмслэлтээс сэргийлнэ,
  • Аль ч насны эмэгтэйчүүд хэрэглэхэд тохиромжтой,
  • Хөхний сүүний гарц болон чанарт нөлөөлөхгүй.
  • Хөхүүл эмэгтэй хүүхэд төрүүлснээс зургаан долоон хоног өнгөрмөгц уг тариаг хэрэглэж болно,
  • Зүрхний шигдээс зэрэг эстрогены нөлөөгөөр үүсч болох хүндрэлүүдийн эрсдэлийг бий болгохгүй,
  • Умайн салстын хорт хавдар болон умайн холбогч эдийн хоргүй хавдар үүсэхээс урьдчилан сэргийлнэ,

Дараах эмэгтэйчүүдэд уг аргыг хэрэглэхэд онцгой ач холбогдолтой:

  • Төмөр дутагдлын цус багадалттай
  • Эпилепситэй эмэгтэйчүүд хэрэглэхэд уналтын тоо цөөрнө.

Сул тал

  • Биений юмны мөчлөгт өөрчлөлт орох хандлагатай.
  • Бага хэмжээний цусархаг ялгадас гарах, цус алдах. ДМПА-г анх хэрэглэж эхлэх үед элбэг тохиолдоно.
  • Их хэмжээний цус алдалт үүсэх.
  • ДМПА-г анх хэрэглэж эхэлсэн үед үүсч болно.
  • Биений юмгүйдэл үүсэх.
  • Хэрэглэж эхэлсэн 2 дахь жилээс тохиолдоно.
  • Биеийн жин нэмэгдэж болно. /жилд дунджаар 1-2 кг/
  • Ховор тохиолдолд толгой өвдөх, хөхөөр хөндүүрлэх, сэтгэл гутрах, дотор эвгүйцэх, үс унах, бэлгийн сэрэл буурах, батга гарах зэрэг өөрчлөлтүүд ажиглагдана.
  • Жирэмслэх чадвар хэрэглэхээ больсноос хойш хэсэг хугацаа өнгөрсний дараа сэргэдэг.
  • Жирэмслэх магадлалыг үүсгэхгүйн тулд 3 сар тутамд төлөвлөсөн хугацаанд тариаг хийлгэх шаардлагатай.
  • Бэлгийн замын халдвар ДОХ, ХДХВ-ээс хамгаалахгүй.

Хэрэглэж болох эмэгтэйчүүд

  • Жирэмслэлтээс удаан хугацаагаар хамгаалах, үр дүн сайтай, байнгын бус арга хэрэглэхийг хүсч буй эмэгтэйчүүд
  • Биений юм нь ирж эхэлсэн охидоос эхлээд цэвэршилтийн нас хүртэлх бүх насны эмэгтэйчүүд хэрэглэхэд тохиромжтой.
  • Тамхи татдаг эмэгтэйчүүд.
  • Хүүхэд төрүүлснээс хойш 6 долоо хоног өнгөрсөн хөхүүл эхчүүд.
  • Бага аарцгийн хөндийн эрхтний үрэвсэлтэй эсвэл уг өвчнөөр өвчлөх эрсдэлтэй эмэгтэйчүүд.
  • Халдвар авах эрсдлийг багасгахын тулд эдгээр эмэгтэйчүүд бэлгэвчийг давхар хэрэглэх ёстой.

Хэрэглэж болохгүй эмэгтэйчүүд

  • Жирэмсэн
  • Стероид даавар нярайд нөлөөлөх тул ДМПА-г төрсний дараах 6 долоо хоногийн хугацаанд хэрэглэж болохгүй.
  • Артерийн даралт 180/110-аас их эсвэл судасны эмгэгээс шалтгаалан даралт ихэссэн
  • Зүрхний багтраа өвчнөөр өвчилж байсан эсвэл одоо өвчтэй байгаа
  • Цус харваж байсан
  • Шалтгаан нь тодорхой бус үтрээний цус алдалт
  • Өмнө нь хөхний хорт хавдраар өвчилж байсан, эсвэл одоо өвчтэй байгаа
  • Элэгний хатуурал хавдар, вирусын гаралтай элэгний хурц үрэвслийн үе

Хэрэглэж эхлэх хугацаа

  • Биений юмны мөчлөгтэй, жирэмсэн биш эмэгтэйчүүд
  • Биений юм ирж эхэлсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор
  • Бусад тохиолдолд эмэгтэй жирэмсэн биш гэдэгт эргэлзэхгүй байвал хэдийд ч эхэлж болно.
  • Эмэгтэй уг аргыг мөчлөгийн 8 дахь өдөр ба түүнээс хойших хугацаанд эхэлсэн бол дараагийн 48 цагийн туршид бэлгэвч хэрэглэх эсвэл бэлгийн харьцаанд орохгүй байх.
  • Төрснөөс хойш 6 долоо хоног ба түүнээс дээш хугацаа өнгөрсөн бол шууд өөрөөр хэлбэл биений юм ирэхийг хүлээх шаардлагагүй хэзээ ч эхэлж болно.
  • Зулбасан, үр хөндүүлсний дараа шууд эсвэл 7 хоногоийн дотор 7 хоногоос дээш хугацаа өнгөрсөн бол биений юм иртэл бэлгийн харьцаанд орохгүй байх эсвэл бэлгэвч хэрэглэх

Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 819898
Өнөөдрөөр : 255
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг