Үрийн шингэн шинжлэх арга-Спермограмм

Огноо: 2012-02-15       Бэлтгэсэн эмч:        Уншсан: 2892    


Үрийн шингэнд эр бэлгийн эсийн тоо, хөдөлгөөн, бүтэц болон үр тогтоох чадамж хэр байгааг шинжлэх аргыг спермограмм гэнэ. Гэр бүл үргүйдлийн шалтгааны 31,3% нь эрчүүдээс шалтгаалдаг гэж ДЭМБ-ийн судалгаанд дурдсан байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд эрэгтэйчүүдийн дунд үргүйдэл нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа ба зарим улсад энэ тоо 60% хүрэх хандлагатай байгааг анхааруулах болсон. Гэвч одоогоор манай оронд энэ чиглэлээр хийсэн судалгаа байхгүй байна.

Шинжлэх арга:

  1. Энгийн буюу микроскопоор шинжлэх
  2. Үрийн шингэний автомат анализатор хийх

Шинжилгээ хийлгэхэд анхаарах зүйлс:

  • Шинжилгээ өгөхөөс өмнөх 2-3 хоногт бэлгийн харьцаанд ороогүй байх
  • Спирт болон тамхи хэрэглэхгүй байх
  • Халуун ванн болон саунд орохгүй байх
  • Хэт ядраагүй, эм тариа хэрэглээгүй байх
  • Хурц болон архаг өвчний сэдрэлтгүй халуураагүй байх
  • Хувийн ариун цэвэр сахисан байна

Шинжилгээ хийлгэх заалт:

  • Гэр бүлийн үргүйдлийн үед онош тодруулах
  • Багадаа гахай хавдар болон вирусийн халдвараар өвдөж байсан
  • Өөрийн хүсэлтээр
  • Эмчийн заалтаар

Шинжилгээний хэвийн үзүүлэлт:

  • Үрийн шингэний хэмжээ 3-5мл
  • Өнгө нь сүүн цагаан
  • Эр бэлгийн эсийн тоо 1мл-т 20сая< байна
  • Эр бэлгийн эсийн 70-80% нь идэвхтэй хөдөлгөөнтэй байна
  • Үрийн шингэнд гадны ямар нэг хольцгүй
  • Хүчил шүлтийн тэнцвэр 7,2-8ph
  • Эр бэлгийн эсийн чанарыг тодорхойлох автомат анализатор SQA V Gold

SQA V Gold аппарат нь эрэгтэйчүүдийн үргүйдлийн шалтгаан болдог эр бэлгийн эсийн эмгэгийг богино хугацаанд (3 минут) шинжлэх боломжтой бүрэн автомат ажиллагаатай сүүлийн үеийн дэвшилтэт аппарат юм. Энэ багаж нь эр бэлгийн эсийн бүтэц, тоо, хөдөлгөөн зэрэг эсийн чанарыг 13 үзүүлэлтээр гаргах боломжтой. Мөн эр бэлгийн эсийн хөдөлгөөн, бүтцийн видео бичлэг хийж эмч, үйлчлүүлэгчдэд хяналт тавиулах боломжийг олгодог.


Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 2150862
Өнөөдрөөр : 302
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг