Намилзгана

Огноо: 2012-02-15       Бэлтгэсэн эмч:        Уншсан: 1441    


Үүсгэгч

Намилзгана буюу умдагны бөөс нь 1-3 мм хэмжээтэй, шар саарал өнгөтэй шавьж бөгөөд микроскопоор харахад жижигхэн хавч, наймаалжтай төстэй харагддаг. Гэхдээ умдагны намилзганыг энгийн нvдээр ч харж болох бөгөөд эдгээр нь үсний угт наалдсан жижиг будаанцар шиг харагддаг. Эдгээр нь гол төлөв бэлэг эрхтний эргэн тойрны үсэрхэг газар байрладаг ба зарим тохиолдолд суга, сахал, хөмсөг болон сормуусан дээр үүрлэсэн байдаг. Намилзгана нь хөдөлгөөн багатай, өндөглөх замаар үрждэг (өдөрт гурван ширхэгээр) бөгөөд зөвхөн хүний цусаар хооллоно. Умдагны намилзганы амьдрах дундаж хугацаа 24 өдөр байна. Умдагны бөөс нь ихэнхдээ бэлгийн замаар дамждаг. Намилзгана нь хvнээс салаад нэг хоногоос илүүгvй хугацаанд амьдардаг ба өндөг нь бараг долоо хоног амьд байх чадвартай байдаг. Иймд намилзгана нь алчуур, орны цагаан хэрэгсэл, хувцсаар маш амархан дамжих боломжтой. Халуун усны газар, усан сан, хиймэл шарлаганы газар болон нийтийн бие засах газрыг ашиглах үед хvртэл халдвар авсан тохиолдол байдаг. Халдвар авснаас хойш өвчний анхны шинж тэмдэг илрэх хүртэл хэдэн долоо хоног өнгөрч болно. Шинэ эзэндээ хүрмэгц намилзгана хөлөөрөө умдагны үснээс бат гэх чинь бэхлэгдээд "амьдрах орчноо тохижуулж эхэлнэ". Тэрээр хоол тэжээлээ авахын тулд хошуугаараа хүний арьсыг хатгаж цоолдог. Намилзганы шvлсний булчирхай нь тусгай бодис ялгаруулан цусыг бүлэгнэхээс сэргийлэхийн сацуу боловсруулна. Тиймээс хатгуулсан газар үргэлж хөхөвтөр мөр үлдэж загатнадаг. Өндөгнүүдээ умдагны үсэнд сайтар бэхэлснээр тэдгээрийг усаар угааж арилгах боломжгvй болгодог. Хэсэг хугацааны дараа эдгээр өндөгнөөс шинэ намилзганууд гардаг.

Шинж тэмдэг

Бэлэг эрхтний эргэн тойрны арьсан дээр дарахад арилдаггүй сааралдуу хөхөвтөр толбонууд бий болно. Энэ нь намилзганы хазсан мөрнvvд юм. Шимэгчдийг томруулдаг шилээр харах боломжтой. Халдвар авсны хамгийн тод шинж нь загатнах юм.

Эмчилгээ

Та мэргэжлийн эмчид хандаж, эмчилгээ, зөвлөгөө авах хэрэгтэй. Бөөсний эсрэг эм, тосон түрхлэг, антибиотик зэргийг хэрэглэдэг. Алчуур, хувцас, орны даавууг цайруулагчид хийж, эсвэл буцалгах бөгөөд дараа нь халуун индүүгээр индүүдэх хэрэгтэй.


Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 2150862
Өнөөдрөөр : 473
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг