Эмэгтэйн гадна бэлэг эрхтний хавдар

Огноо: 2019-11-08       Бэлтгэсэн эмч: Т.Ганчимэг       Уншсан:    


Эмэгтэйн гадна бэлэг эрхтэнд:

  • Умдагны товгор
  • Хэлүү
  • Шээсний сүвний гадар амсар
  • Үүдэвч
  • Бэлгийн их уруул
  • Бэлгийн бага уруул
  • Үтрээн үүдэвч
  • Охин хальс
  • Бартолины булчирхайнууд багтана.

Гадна бэлэг эрхтний хортой хавдруудад: Бэлгийн уруулын хучуурын доторх неоплази, бэлгийн уруулын өмөн ордог.


Бэлгийн уруулын хортой хавдрууд

Бэлгийн уруулын хортой хавдрууд ховор тохиолдоно. Ойролцоогоор 90% -д хавтгай эст хавдар байдаг. Бэлгийн уруулын булчирхайлаг карцином, суурин эст өмөн, меланом, сарком маш ховор үүсдэг. Бэлгийн уруулын өмөн голчлон ахимаг настай эмэгтэйчүүдэд тохиолдох ба бэлэг эрхтний нийт хорт үүсгэвэрийн 5% эзэлнэ. Таргалалттай, артерийн даралт ихсэлттэй, чихрийн шижинтэй хүмүүст цөөнгүй тохиолддог. Энэ хавдар ихэвчлэн төрөөгүй эмэгтэйд үүснэ. Мөн бэлгийн хавьтагч олонтой байх, тамхидалт, шовх ургацаг зэрэг нь нөлөөлнө.

Бэлгийн уруулд эзлэхүүнтэй үүсвэр үүссэн, удаан хугацаанд бэлэг эрхтэн орчмоор загатнасан, бэлгийн уруул хатингаршиж багассан нэн ховор тохиолдолд бэлгийн уруулаас цусархаг эсвэл бусад ялгарал гарна. Шээхэд өвдөнө. Цавины булчирхай томорно.

Хавдар гадагшаа чиглэсэн ургалттай бол олон тооны үү маягтай эсвэл шархлаатай байна. Бэлгийн уруулын өмөнгийн үед голдуу том уруулууд, ховор тохиолдолд бага уруулууд, хэлүү, хярзан гэмтэнэ.

Оношилгоо: Оношлох үед ойролцоогоор өвчтнүүдийн 10%-д хавдрын хэмжээ нилээд томорсон байдаг учраас анхдагч байршлыг тогтооход төвөгтэй. 5%-д нь хавдар олон төвийн ургалттай байна. Бэлгийн уруулын өмөн доор дурдсан замаар түгж тархана.

  1. Ойр орчмын эрхтэнд шууд дамжин тархана./ үтрээ шээсний суваг, хошного/
  2. Тунгалгаар дамжин үсэрхийлнэ.
  3. Цусаар дамжин үсэрхийлнэ, уушиг, элэг, яс гэмтэнэ. Бэлгийн уруулын өмөнгийн үед тунгалгийн үсэрхийлэл эрт явагдана.

Эмчилгээ: Хавдрын үе шатаас нь хамаарч мэс заслын эмчилгээ хийнэ.

Тавилан: Эрт шатанд илрүүлж мэс засал эмчилгээ хийсэн нөхцөлд амьдрах боломжийн тавилан 70% байна. Нэг зангилаанд бичил үсэрхийлэл үүссэн байхад тавилан сайн, гурав ба түүнээс олон тооны тунгалгийн зангилаануудад үсэрхийлсэн бол үр дүн муутай.


Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 1148611
Өнөөдрөөр : 570
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг