Жирэмсэн үед биеийн жин нэмэгдэх болон хооллолт

Огноо: 2019-06-12       Бэлтгэсэн эмч:        Уншсан:    


Хэдийгээр эмэгтэй хүн бүрийн жирэмслэлт харилцан адилгүй явагддаг боловч энэхүү мэдээлэл танд биеийн жингийн нэмэгдэл хэвийн байгаа эсэхийг мэдэхэд туслах болно.

Хэрэв та дундаж хэмжээний өндөр болон жинтэй бол хэвийн жирэмсний 40 долоо хоногийн явцад таны биеийн жин 10-15 килограммаар нэмэгдэх ёстой. Та хүснэгтээс жирэмсний хугацаанд биеийн жин хэрхэн хугацаа нь ахих тусам улам хурдтай нэмэгддэгийг тодорхой хараарай. Жирэмсний эхний гурван сарын хугацаанд биеийн жин маш багаар нэмэгддэг (0,7- 1 килограммаар). Харин жирэмсний хоёр дахь гурван сарын үеэс эхлэн биеийн жин илэрхий нэмэгдэж эхлэх болно. Хэрэв хоёр ихэр жирэмсэн бол биеийн жин жирэмсний хугацаанд 16-18 килограмм

аар нэмэгддэг.

Жингийн нэмэгдэл юунаас бий болдог вэ?

Биеийн жингийн нэмэгдэл үндсэн хоёр хэсгээс бүрддэг. Үүнд:

  • Таны хүүхэд, ихэс, ураг орчмын шингэний жин
  • Жирэмсний явцад үүсэх таны өөрийн жингийн нэмэгдэл. Энэ ойлголтонд умай, хөхний хэмжээ томорсонтой холбоотой жин нэмэгдэхээс гадна цусны эзлэхүүн ихсэх, биед ус хуримтлагдах, өөхөнд эдийн хэмжээ ихэссэн зэрэгтэй холбоотой үүсэх жингийн нэмэгдэл хамаарагдана.

Эдгээрийг нарийвчлан харуулвал:

  • Хүүхэд 3-4 кг
  • Ихэс 0,7 кг
  • Ураг орчмын шингэн 1 кг
  • Эхийн өөхөн эд 2,5-3 кг
  • Цусны эзлэхүүний нэмэгдэл 1,5 кг
  • Биед хуримтлагдах ус 2,5 кг
  • Хөх 0,5 кг
  • Умай 1 кг

Илүүдэл өөх

Эдгээр жингийн нэмэгдэл бүгд жирэмсний хэвийн явцад хэрэгтэй зүйлсд зориулагдсан байдаг. Хэдийгээр жирэмсэн эмэгтэйд хуримтлагдах өөхөн эдийн хэмжээ ямар өөх тос болон нүүрс усыг хэдий хэмжээгээр хэрэглэснээс хамаардаг боловч хэвийн үед тодорхой хэмжээгээр нэмэгдэх ёстой гэж үздэг.

Жирэмсний хугацаанд өөхөн эдийн хэмжээ 3 кг орчмоор нэмэгддэг. Үүний 90 хувь орчим нь жирэмсний эхний 30 долоо хоногт хуримтлагддаг бөгөөд эдгээр өөхөн эдийн ихэнх хэсэг нь төрсний дараа хөхний сүү үүсэлтэнд зарцуулагддаг. Хэрэв өөхөн эд хэт их хэмжээгээр хуримтлагдвал сүү үүсэлтэнд зарцуулагдсан ч зарим хэсэг нь хэвээрээ хадгалагдан үлддэг байна. Иймд та жирэмсэн үедээ хоол хүнсээ тохируулан хэрэглэж, илүүдэл жинтэй болохгүй байх тал дээр анхаарал хандуулаарай.

Жирэмсэн үед жин нэмэхээс сэргийлэх хоол хүнс

Шарсан, хуурсан, хайрсан, өөх тос ихтэй хурц, олон төрлийн амтлагчтай хоолноос татгалзах хэрэгтэй. Мэдээж тамхи, алкохолны төрлийн зүйл хэрэглэхээс бүрэн татгалзах

Шарсан төмс, чипс, попкорн идвэл эх, хүүхэд хоёрын алинд ч жинхэнэ уураг, тэжээл болж чадахгүй.

Хийжүүлсэн ундаа эхийн биеийг цэрийлгэж, хавагнуулах ялангуяа ургийн ясны хөгжлийг сийрэгжүүлэх аюултай.

Даршилсан жимс, ногоо, лаазалсан хүнс, махнаас болгоомжлоорой.

Байгалийн бус үйлдвэрийн аргаар хийсэн чихэрлэг жимсний шүүс, ундаа, зайрмаг, чихэрний төрлийн хүнс их хэрэглэвэл эх хүүхдийн цусан дах сахарын хэмжээ ихэсч, эх төрсний дараа, хөхүүл үедээ таргалах, хэвийн жиндээ эргэж орж чадахгүй байх, хүүхэд чихрийн шижингээр өвчлөх магадлал өндөр болдог.

Орчин үеийн жирэмсэн эхчүүдийн таргалалтын үндсэн шалтгааны нэг бол түргэн хоол, захиалгын хоолууд гэдгийг эмч, эрдэмтэд онцолж байна. Хачиртай талх – бургер, хотдог, зайдас, шарсан тахиа, гахайн мах, пицца, шарсан төмс зэрэг нь урагт ямар ч шим тэжээл болж очихгүй атлаа эхийг таргалуулж, цусны эргэлтийг удаашруулж, нэг ёсны зүгээр л хөөлгөж орхидог байна. Тиймээс жирэмсэн үедээ түргэн хоол, захиалгын хоолноос аль болох татгалзаарай.

Мөн төрсний дараа хөхөнд сүү сайн оруулдаг гэсэн буруу ойлголтоос үүдэн цагаан гурил, дээд болон нэгдүгээр гурил, гурилан бүтээгдэхүүн, талх, нарийн боов их хэрэглэдэг нь хамгийн буруу ажээ. Дээд зэргээр боловсруулсан цагаан гурил, будаа нь цардуул, цавуулаг ихтэй учраас уураг, тэжээл болохын оронд эхийн биеийг зүгээр л хөөлгөж орхидог. Энэ нь таргалалтын үндсэн шалтгаан болох нь бий.

Харин үүнийг зохицуулах хамгийн энгийн хүнс бол бүхэл үр тариан бүтээгдэхүүн буюу арвай буудайн гурил, бор гурил, хөц будаа, гурвалжин будаа, овьёос, амуу тариа зэргийг хүнсэндээ өргөн хэрэглэж заншсанаар эх болон хүүхдэд шаардлагатай уураг тэжээлийг шууд биенд хүлээн авдаг байна. Эдгээр хүнс нь илүүдэл жин үүсгэх ямар ч нөлөөгүй. Харин ч цус цэвэрлэх, хоол боловсруулах тогтолцоог сайжруулж ураг болон эхэд шаардлагатай эрдэс бодисыг түгээж, хүүхдийн өсөлт, оюун ухааны хөгжилд нэн сайн байдаг байна.

Махан хэрэглээний хувьд түүхий болон дутуу болгосон бүх төрлийн мах, хиам, зайдас, махан бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй. Энэ нь халдвар авах хамгийн эрсдэлтэй нөхцөл болдог. Мах гэлтгүй түүхий, дутуу боловсорсон цагаан идээ, сүү сүүн бүтээгдэхүүн, жимс ногооноос татгалзаж бүрэн чанаж боловсруулж идэх хэрэгтэй.

Жирэмсэн үеийн таргалах бас нэгэн чухал шалтгаан бол эхийн сэтгэл санааны байдал тайван бус байдал аж. Үргэлж эмзэглэж, уурлаж, бухимддаг бол ургийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд сөргөөс гадна биед орсон уураг тэжээл нь сэтгэл санааны байдлаас хамаарч зүй зохистой хуваарилагдаж чадахгүй илүүдэл калори – жин болон хувирдаг байна.

Бүсгүй та жирэмсэн үедээ таргалахгүйн тулд дээрх ерөнхий зөвлөгөөг дагаж хооллохоос гадна өдөр тутмын хүнсэндээ химийн хольцгүй үйлдвэрлэсэн байгалийн органик гаралтай хүнс – эрүүл, шинэхэн хүнсний ногоо /үүнд майлз, өргөст хэмх, лууван, байцаа, брокколи, ногоон сонгино, чинжүү, салат навч, бууцай гэх мэт/, жимс жимсгэнэ /үүнд байгалиар нь бордсон хүчиллэггүй жимс орно/, бүхэл үрийн гурил, будаа, шинэхэн хонь, үхэр, тахиан махыг бүрэн боловсруулж хоол хүнс хийж идэхээс гадна нэмэлт тэжээл, амин дэм, эрдэс бодисыг хэрэглээрэй.


Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 2150862
Өнөөдрөөр : 289
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг