
Бэлгийн үү нь хүний хөхөнцөр вирусээр үүсгэгддэг, дахилт өгдөг өргөн тархсан бэлгийн замаар дамжих халдвар юм. Ихэвчлэн бэлгийн үү өвчтэй хүнтэй хамгаалалтгүй буюу бэлгэвчгүйгээр бэлгийн хавьталд орсон тохиолдолд халдварлана. Арьс салстаар хүрэлцэх маягаар /жишээ нь бэлгийн харьцааны үед/
Хүний хөхөнцөр вирус халдварлаж зөвхөн арьс салстанд үлдэж цус болон бусад эрхтэн рүү тархдаггүй байна. Хүний хөхөнцөр вирус нь эс дотор байрлаж арьсны хамгийн гүн давхаргад үрждэг ба халдварлагдсан арьсны эс “өсч”, арьс салстын дээд давхарга руу буюу арьс салстын гадаргуу дээр гарч ирэн бусдад халдварлах боломжтой болдог.
Хүний хөхөнцөр халдварын нэг онцлог бол хүний биед тодорхойгүй хугацаагаар далд буюу “унтаа” байдалд байдаг. Энэ үед уг вирус арьсны гүний давхаргад байдаг бөгөөд халдварлах чадваргүй байхаас гадна лабораторийн шинжилгээгээр ч илэрдэггүй байна.
Мөн халдвартай ээжээс төрөх замаар хүүхдэд дамжина.
Шинж тэмдэг:
Гадна бэлэг эрхтэн, үтрээ, умайн хүзүү, хошногоны амсар болон шээсний сүвний орчим арьс, салст дээр арьсны өнгөтэй ижил, цэцэгт байцаа маягийн нарийн суурьт үү ургацгууд гарна. Ихэнхдээ ямар ч зовуурьгүй байдаг. Заримдаа өвдөх, загатнах, цус гарах зэрэг зовуурь илэрч болно.
Урьдчилан сэргийлэх:
• Бэлгэвчийг зөв тогтмол хэрэглэж халдвар авахаас сэргийлэх
• Дархлаа бууруулдаг дараах хүчин зүйлүүдээс зайлсхийх нь дахих, сэдрэхээс урьдчилан сэргийлэх гол арга юм. Үүнд: даарах, архи, тамхи хэрэглэх, стресст орох, хэт ядрах, витамины дутагдалд орох гэх мэт орно.
• Бэлгийн олон хавьтагчгүй байх