АМД буюу Анти-Мюллерийн Дааврын шинжилгээ

Огноо: 2019-05-24       Бэлтгэсэн эмч: Б.Хоролсүрэн       Уншсан:    


АМД нь эмэгтэй хүний өндгөвчний нөөц, түүний хорогдол, эрт цэвэршилтийг оношлох зорилготой цусны шинжилгээ юм.

АМД нь эмэгтэйн өндгөн эсийн бие гүйцээгүй цэврүүнээс ялгардаг бэлгийн даавар юм.

AMД-ын түвшин биений юмны мөчлөгийн турш мэдэгдэхүйц өөрчлөгддөггүй, нас ахих тусам буурдаг. 35-аас доош насны эрүүл эмэгтэйн АМД-ын түвшин биений юмны мөчлөгийн үед 2.0 – 6.8 ng/ml (14.28 – 48.55 pmol/L) байдаг.

АМД-ын хэмжээ насжилттай холбоотой буурдаг ч, огцом унах нь эрт цэвэршилт эхлэх эсвэл өндгөвчний нөөц хорогдолд орж буйг мэдээлнэ.

АМД түвшин өндөр (>6.8 ng/ml) байх нь өндгөвчний олон улайнхайт хамшинж байхыг үгүйсгэхгүй.

АМД шинжилгээ нь өндгөвчний чанар, биений юмны мөчлөг алдагдах зэрэг хүчин зүйлийг шууд илрүүлэхгүй, харин өндгөвчний нөөц тодорхойлох сайн үзүүлэлт болно. Эмэгтэй хүний одоогийн болон ирээдүйн үр тогтоох чадварыг үнэлэхийн тулд эмч таныг ойролцоо насны хүмүүсийн үзүүлэлттэй харьцуулан дүгнэлт хийдэг.

АМД-ын хэмжээ буурч байгааг тодорхойлсноор үр тогтоох эмчилгээний үр дүнг үнэлэх, өндгөвч сэдээх эмчилгээ эсвэл өндгөн эс хадгалуулах шаардлагатай үгүйг хэлж өгнө.

АМД-ын хэмжээ цусанд 1-ээс дээш байх нь ихэвчлэн өндгөвчний нөөц хангалттай байгааг илтгэдэг. Зарим эмэгтэйчүүдийн өндгөвчний нөөц хорогдсон ч сарын тэмдэг хэвийн ирдэг.

АМД шинжилгээ нь 1-ээс дээш жилийн турш жирэмслэхээр төлөвлөсөн ч, шалтгаан тодорхойгүй үргүйдэлтэй залуу хосуудад ач холбогдолтой шинжилгээ юм. Мөн үр шилжүүлэн суулгах эмчилгээнд (IVF) хамрагдсан эмэгтэйчүүд эмчилгээний эмэнд хэрхэн хариу урвал өгч байгааг үнэлэх, эмэгтэйд нэмэлт эмчилгээ хэрэгтэй эсэх, IVF-ийн эмчилгээ амжилттай болох магадлал зэрэгт ач холбогдолтой.

АМД шинжилгээг хэрхэн хийдэг вэ? АМД –ын шинжилгээг мэргэжлийн эмчийн зааврын дагуу венийн судаснаас цус авч шинжилдэг.

АМД – ын шинжилгээ өгөхөөс өмнө өлөн байх шаардлагагүй ба хөнгөн цай ууж болох ба биений юмны мөчлөгийн хоног харгалзахгүй өгч болно.


Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 789773
Өнөөдрөөр : 454
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг