Хүний хөхөнцөр вирусын халдвар

Огноо: 2019-04-12       Бэлтгэсэн эмч: А.Отгонтуяа       Уншсан:    


Хүний хөхөнцөр вирусын халдвар нь хүнээс хүнд бэлгийн замаар халддаг архаг вирусын халдвар юм. ХХВ-ын 80 төрөл байдаг ба аль салстыг гэмтээдэг. ХХВ нь арьс амны хөндийн салст бүрхүүл, нүдний салст бүрхүүл, ходоод, гуурсан хоолой, төвөнх, шулуун гэдэсний салст бүрхүүл, бэлэг эрхтэнд тодорхойлогддог.

Үндсэн дамжих зам нь бэлгийн зам. Мөн гэмтсэн арьс салстаар, (Банн, спорт заал, бассейн), эмнэлгийн багажаар дамжина.

Халдварыг сэдрээх хүчин зүйл

  • Даарах
  • Дааврын хямрал
  • Мэс ажиллаврууд (Үр хөндөлт, умайд - ерөндөг байх)
  • Жирэмслэлт

ХХВ-ыг дараах бүлэгт хуваана. Үүнд:

  • Хавдрын эрсдэлгүй (Арьсан дээрх үү хэлбэрээр)
  • Хавдрын эрсдэл багатай (Бэлэг эрхтний шовх ургацгууд)
  • Хавдрын эрсдэл өндөртэй (Эрэгтэй эмэгтэй хүний хавдарт өвчин)

Нууц үе нь 2 сараас 2-10 жил, дунджаар 3 сар үргэлжилдэг.

Эмнэлзүйн шинж тэмдэг

Хавдрын явц янз бүр. Заримдаа шинж тэмдэг алга болж үе үе сэдэрч гарч ирнэ.

Явцыг нь 3 хэлбэрт хуваана.

  • Илэрхий шинж тэмдэгтэй.
  • Зөвхөн нэмэлт шинжилгээгээр илэрдэг.
  • Нууц буюу зөвхөн цусны шинжилгээгээр илэрдэг.

ХХВ-ын гол эмнэлзүйн илрэл

Дараах 3 хэлбэрээр илэрнэ.

  • Үү хэлбэрийн,
  • Хөхөнцөр хэлбэрийн - Зөөлөн арьсны түвшинээс дээш өргөгдсөн хөлтэй,
  • Шовх ургацаг(Барзгар гадаргуутай)- Цэцэгт байцаа хэлбэртэй

ХХВ-ын халдварын үр дагавар

  • Умайн хүзүүний хорт хавдар
  • Бэлгийн уруул болон үтрээний хорт хавдар
  • Шулуун гэдэсний хорт хавдар
  • Эрэгтэй бэлэг эрхтний хорт хавдар
  • Ам залгиурын хорт хавдар (Залуу эрэгтэйчүүдэд)

ХХВ-н халдвар хавдарт шилжихэд дагавар хүчин зүйлийн нөлөө

  • Тамхи татах
  • Бусад БЗХӨ-тэй
  • Удаан хугацааны дааврын өөрчлөлт
  • А витамины дутагдал
  • Дархлаа дутагдал

Оношилгоо

  • Ерөнхий биеийн үзлэг
  • Умайн хүзүүг шинжлэх
  • PCR-н шинжилгээ
  • Умайн хүзүүний эсийн шинжилгээ
  • Цусанд ХХВ-н эсрэг бие илрүүлэх шинжилгээ
  • Умайн хүзүүний эдийн шинжилгээ

Пап тест гэж юу вэ?

Пап тестийн тусламжтайгаар умайн хүзүүний хавдар буюу хавдрын урьдлыг оношилдог.

  • Умайн хүзүүний гадаргуу болон сувгаас зориулалтаар сойзоор наац авч шинжилнэ.
  • 18 наснаас дээш эсвэл бэлгийн харьцаа нь эхэлсэн эмэгтэйчүүдэд жилд 1 удаа хамрагдана.
  • Бэлгийн харьцаа байхгүй тохиолдолд 3 жилд 1 удаа хамрагдана.
  • Жирэмслэлтээс хамгаалах даавар хэрэглэж байгаа мөн бэлгийн хомхойтой эмэгтэйчүүдийг жилд 2 удаа хамруулна.
  • Олон бэлгийн хавьтагчтай, илүүдэл жинтэй, үргүйдэлтэй, бэлэг эрхтний шовх ургацагтай тохиолдолд ойр ойрхон шинжилгээнд хамрагдах шаардлагатай.

Урьдчилан сэргийлэлт

  • Өсвөр насанд бэлгийн боловсрол олгох
  • Бэлгийн олон хавьтагчгүй байх
  • Бэлгэвч хэрэглэх
  • Эсийн шинжилгээнд хамрагдах
  • Тамхинаас татгалзах
  • ХХВ-н вакцинд хамрагдах 12-13 насны охид хөвгүүдэд бэлгийн харьцаанд орхоос нь өмнө ХХВ-н вакцинд хамруулна. 

Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 856749
Өнөөдрөөр : 228
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг