ҮТРЭЭНИЙ ЭРҮҮЛ МЭНД

Огноо: 2019-04-12       Бэлтгэсэн эмч: Т.Ганчимэг       Уншсан:    


Үтрээний эргэн тойрны орчны эрүүл байдал нь Lactobacillus бактерийн төрөл зүйлүүд олон зүйлийн микрофлорын дотор давамгайлснаар флорын тэнцвэртэй байдал үүсгэдэгт оршдог байна. Lactobacillus-н төрөл зүйлүүд нь сүүний хүчлийг ялгаруулан үтрээний эрүүл байдлыг хамгаалснаар рН нь сулавтар хүчиллэг физиологийн түвшинд (pH 3.5-4.5) хадгалагддаг ба эмгэгтөрүүлэгч микробуудын хэт өсөлтийг дарангуйлж байдаг. Тиймээс, эзэн бие ба үтрээний бактерийн эрүүл байдал нь харилцан бие биеэ нөхцөлдүүлдэг байна. Хэрэв үтрээний флорын тэнцвэржилт алдагдвал эзэн бие нь вагиноз буюу вагинит зэрэг үтрээний халдвар үүсэх эрсдэлд өртөх нь нэмэгддэг байна.

Үтрээний хэвийн бичил орчин өөрчлөгдөхөд нөлөөлөх хүчин зүйлс

  • Антибиотикийн зохисгүй хэрэглээ
  • Үтрээ угаах гель их хэрэглэх
  • Их тунгаар эстроген хэрэглэх
  • Арьсны экзем
  • Бариу дотуур хувцас өмсөх
  • Стресст өртөх
  • Дархлаа дарангуйлагдах зэргээс шалтгаалж үтрээний хэвийн бичил орчин алдагдаж халдварт өртөмтгий болдог.

ҮТРЭЭНИЙ ҮРЭВСЭЛ ГЭЖ ЮУ БОЛОХ?

  1. Үтрээний үрэвсэл нь үтрээний микрофлорын тэнцвэржилт алдагдсаны улмаас үүсдэг үтрээний замын халдварууд болно. Lactobacillus бактерийн төрөл зүйлүүд нь үтрээний эрүүл флорт давамгайлж байдаг бөгөөд хэрэв түүний давамгайлал нь доройтвол Lactobacillus бактериар үүсгэгддэг сүүний хүчлийн үүсэлт багассаны улмаас үтрээний рН ихсэхэд хүргэдэг байна. Үтрээний рН өөрчлөгдөн ихэссэн нөхцөлд үтрээний флорын тэнцвэр алдагдан эмгэгтөрүүлэгч микробууд нэмэгддэг. Тэдгээр микробууд ихэсвэл Lactobacillus бактерийн төрөл зүйлүүд дарангуйлагдан үтрээний салстын наалдуулах чанар өөрчлөгдөн эд гэмтэн вагиноз буюу вагинитийн халдвар үүсэх эрсдэл илэрхий ихэсдэг байна.
  2. Вагиноз буюу вагинитийн зонхилон тохиолддог хэлбэрүүд нь Бактерийн вагиноз, Кандидын вагинит болон трихомониаз (Трихомониазын вагинит) болно. Хэлбэрүүд нь уг халдварыг үүсгэсэн эмгэгтөрүүлэгч микробын төрөл зүйлээр тодорхойлогддог. Дийлэнх эмэгтэйчүүдэд нэг буюу хэд хэдэн төрлийн вагиноз буюу вагинит үүсч болох бөгөөд эцэстээ тэдгээрээс зарим нь ойр ойрхон дахидаг байна. Өвчилсөн эмэгтэйчүүдэд ихэнх тохиолдолд ноцтой зовууриуд илэрдэг бөгөөд тухайлвал үтрээ загатнах, хорсох, хуурайших, үнэр гарах ба үтрээний ялгадас ихэсдэг ба энэ нь уг эмэгтэйн ичиж зовох бас нэгэн шалтгаан болдог. Жирэмсэн буюу зулбалтын үед халдвар улам хүндэрч болдог тул эмчийн зөвлөгөө авах шаардлагатай болдог. 

ОЛГОХ НӨХЦӨЛ

  • Илрэх шинж тэмдэг
  • Үтрээнээс эвгүй үнэр гарах (онцлох шинж тэмдэг)
  • Загатнах
  • Хорсох (халуу оргих)
  • Үтрээ хуурайших
  • Үтрээний шүүрэл нэмэгдэх (цагаан юмны)

МӨРДВӨЛ ЗОХИХ АХУЙН ДЭГЛЭМ

  • Бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглэ. – Ялангуяа шинэ хамтрагчтай буюу хамтрагчаа олон дахин сольж байгаа тохиолдолд.
  • Дотуур хувцас ба ванны алчуураа ойр ойрхон сольж байх хэрэгтэй.
  • Вагиноз буюу вагиниттай бол бэлгийн харьцаанд орохоос зайлсхийх хэрэгтэй.
  • Үтрээний угаалгаас зайлсхийх хэрэгтэй.
  • Тамхи татах нь вагиноз буюу вагинит үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
  • Антибиотик эмчилгээ нь вагиноз буюу вагинит үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. 

Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 856749
Өнөөдрөөр : 255
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг