Өндгөвч орчмын уйланхай (Paraovarian Cyst)

Огноо: 2018-11-02       Бэлтгэсэн эмч: Л.Сэр-Од       Уншсан:    


Өндгөвч орчмын уйланхай нь үр хөврөлийн хөгжлийн алдагдлаас үүсэх боловч энэ нь удамшил болон генетикийн өөрчлөлт биш юм. Тохиолдлын хувьд нийт өндгөвчний хавдар болон хавдар төст үүсгэврийн дунд 10-12%-ийг эзэлдэг. Өндгөвч орчмын уйланхай нь өндгөвч дайврын эдээс үүсэх ба умайн өргөн холбоосны хуудас хооронд өндгөвч, үрийн хоолойн дунд байрладаг ба зөвхөн 1 талд байна. Энэ нь хэзээ ч хорт хавдарт шилжихгүй. Гэвч хэзээ ч өөрөө аяндаа болон эмийн эмчилгээ хийгээд ч эргэх хөгжилд орж шимэгдэхгүй. Уйланхайн томрох хурд, хэр хэмжээнд хүрэхийг таашгүй юм.

Өндгөвч орчмын уйланхайн үед илрэх шинж тэмдэг

Хэвлийн доогуур унжирч өвдөх, нуруугаар чилэх, ялангуяа биеийн хүчний ажлын үеээр болон дараа зовуурилна. Зовуурь аяндаа алга болдог ба биеийн юм, өндгөн эс гадагшлах үетэй холбоогүй байна. Ихэнх тохиолдолд шинж тэмдэггүй байх ба эмэгтэйчүүдийн тусгайлсан үзлэг, хэт авиан шинжилгээний үед уйланхай анхлан оношлогдох нь элбэг.


Өндгөвч орчмын уйланхайн хэмжээ янз бүр маш жижгээс том (0,5 – 30,0 см ) хүртэл байна. Уйланхайн хэмжээ 5 см түүнээс дээш болбол зовуурь илэрнэ. Хэмжээ томрохын хэрээр хажуугийн эрхтнүүд дарагдах, мэдрэл цочрох, гэдэс томрох шинжүүд илэрнэ.


Өндгөвч орчмын уйланхайн хүндрэл

Уйланхай хөл дээрээ эргэх: ховор тохиолдоно биеийн огцом хөдөлгөөн хийх (бэлгийн харьцаа, нугарах,бүжиглэх гм.) үед үүсдэг.

Уйланхай хөл дээрээ эргэхдээ ихэвчлэн тэр талын үрийн хоолойтой хамт ховор тохиолдолд өндгөвчтэй хамт эргэдэг. Энэ үед гэнэт хэвлий цавь орчмоор хүчтэй өвдөлт өгөх ба артерийн даралт унан шокийн байдалд ордог. Уйланхай хөл дээрээ эргэхэд яаралтай мэс заслын эмчилгээ шаардлагатай.

Өндгөвч орчмын уйланхайн үед том биш хэмжээтэй үед жирэмслэн төрж болох ба урагт ямар нэг нөлөөгүй.

Эмчилгээ:

  • Хэмжээний хувьд жижиг зовууригүй бол 6 сар тутам хянуулан явна.
  • Том болон дунд зэргийн хэмжээтэй өвдөлтийн зовуурьтай бол мэс заслын эмчилгээ шаардлагатай. (дурангийн болон хэвлий нээх мэс засал)

Мэс заслын эмчилгээний дараа эдгэрэлт сайн дахидаггүй . 


Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 1202511
Өнөөдрөөр : 1105
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг