Умайн гуурсан хоолой, өндгөвчний буглаа

Огноо: 2018-11-02       Бэлтгэсэн эмч: А.Отгонтуяа       Уншсан:    


Хэвлийн хурц өвдөлтийн шинж тэмдгээр илрэх ихэвчлэн бэлгийн замын халдварт өвчнөөр үүсгэгддэг умайн дайврын гэр бүхий ууталсан идээт буглааг хэлнэ. Өндгөвч, гуурсан хоолойн буглаанд өндгөвч болон умайн гуурсны халдварын аль аль нь хамаардаг. Мөн аарцгийн хөндийн үрэвсэлт өвчний үндсэн дээр идээ хуримтлагддаг.

Шалтгаан:

  • Гуурсан хоолой өндгөвчийн буглаа нь ихэвчлэн эмэгтэйчүүдийн бэлгийн замаар дамжих халдварын үед үүсгэгдэнэ.

Эрсдэлт хүчин зүйл:

  • Олон сексийн хамтрагчтай байх
  • Үтрээний үрэвсэлтэй байх
  • Умайн хөндийд ерөндөг олон жил болох
  • Умайн хөндийд мэс ажиллавар хийлгэх
  • Бэлгийн замаар дамжих халдвартай байх

Шинж тэмдэг:

  • Хэвлийн доод хэсгээр хүчтэй өвдөнө. Бөгс рүү тулж өвдөх, суух үед өвдөлт ихсэнэ.
  • Халуурна (38-40градус), чичрүүдэс хүрнэ, бие суларна, ядарна, дотор муухайрна, бөөлжинө.
  • Үтрээнээс идээрхэг ялгадас гарна.

Оношлогоо:

  • Анамнез
  • Эмэгтэйчүүдийн үзлэг
  • Бага аарцгийн эрхтнүүдийг ЭХО-д харах
  • Компьютер томография
  • Лаборатор шинжилгээ -Цусны дэлгэрэнгүй шинжилгээ гэх мэт
  • Үтрээний ялгадаснаас үүсгэгч илрүүлэх, антибиотик мэдрэг чанар үзэх шинжилгээ

Эмчилгээ:

  • Эмнэлэгт хэвтүүлнэ.
  • Эхний үе шатанд эмийн эмчилгээ хийнэ. Гэвч эмийн эмчилгээ үр дүн муутай. Ихэвчлэн мэс заслын өмнө бэлтгэл болон мэс заслын дараа эмийн эмчилгээ хийнэ.
  • Мэс засал эмчилгээ хийнэ.

Хүндрэл:

  • Буглаа хагарч хэвлийн гялтангийн тархмал үрэвсэл болох
  • Үжил
  • Бага аарцгийн эрхтнүүдийн наалдац
  • Бага аарцгийн архаг өвдөлт
  • Үргүйдэл
  • Умайн гаднах жирэмсэн

Урьдчилан сэргийлэлт.

  • Бэлгийн нэг хамтрагчтай байх
  • Тогтмол урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, үрэвсэлт өвчнийг цаг алдалгүй эмчлүүлж байх
  • Үрэвсэлтэй үед умайд ерөндөг тавиулахгүй, мэс ажиллавар хийлгэхгүй байх
  • Бэлгийн ариун цэвэр сахих 

Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 1202511
Өнөөдрөөр : 1129
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг