Өндгөвчийн уйланхай ба жирэмсэн

Огноо: 2018-03-04       Бэлтгэсэн эмч: Б.Хоролсүрэн       Уншсан:    


Жирэмсэн үед өндгөвчийн уйланхай цөөнгүй тохиолддог. Гэхдээ энэ нь жирэмсний эхний саруудад шар биеийн уйланхай байх нь элбэг. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд өндгөвчийн уйланхай нь хоруу чанартай болох магадлал маш бага байдаг. Ихэвчлэн ийлдэст кистом эсвэл хөгжил гүйцсэн тератом оношлогддог.

Шар биеийн уйланхайн хэмжээ хэдэн см хүртэл томорч болох ба энэ тохиолдолд эмийн эмчилгээ хийх шаардлагагүй. Иймээс тодорхой шинж тэмдэггүй байгаа өндгөвчийн уйланхайтай өвчтөн байнга эмчийн хяналтанд байж эмнэлзүйн үзлэг ба хэт авиан шинжилгээ тогтмол хийлгэж байх хэрэгтэй.

Жирэмсний явцад уйланхай хэт томрох (6-8 см-аас дээш) болон хөл дээрээ мушгирах, урагдах, цус хурах зэрэг хүндрэл үүсэхээс гадна, хэвлийн хурц үрэвслийн шинж илэрвэл мэс заслын эмчилгээ хийх заалт болно. Мэс заслыг хүүхэд амьдрах чадвартай болох боломжтой хугацаа буюу жирэмсний 2 дахь 3 сарын сүүлч, 3 дахь 3 сарын эхэн хүртэл хойшлуулбал эх, урагт хоёрт ашигтай байдаг.

Өвдөлтийн хам шинж, үрэвслийн процесстой хавсарвал аяндаа зулбах юмуу эсвэл дутуу төрөх эрсдэлтэй байдаг. Өндгөвчийн уйланхайтай жирэмсэн эмэгтэйг шинжлэх явцдаа гэр бүлийн асуумжийг сайн цуглуулж, хөх болон өндгөвчийн хорт хавдрын эрсдэл байгаа эсэхийг сайн тодруулах хэрэгтэй.

Мөн хавдрын маркерууд тодорхойлж, өндгөвчийн уйланхайн бүтцийг хэт авиан шинжилгээгээр тодруулна. Мэс засал хийхээр бол хэвлийн доод хэсэгт дагуу зүслэг хийдэг. 


Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 1202511
Өнөөдрөөр : 1011
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг