Бэлгийн бага уруулаа хөөрхөн болгоё (Labiaplasty)

Огноо: 2017-12-06       Бэлтгэсэн эмч: Б.Хоролсүрэн        Уншсан:    


Бэлгийн бага уруул нь бэлгийн их уруулын дотуур, түүний дагуу чиглэж байрласан улаан ягаан өнгөтэй арьсны нимгэн хуниас эрхтэн бөгөөд бэлгийн бага уруулын дээд үзүүрийн завсар хэлүүний толгой сул унжиж харагдана. Бэлгийн бага уруул нь төрөлхийн болон олдмолоор томорсон тохиолдолд өмдөнд үрэгдэж холгогдох, бамбайж хавдах, бэлгийн харьцааны үед дотогш чихэгдэн саадтай байх, гадаад үзэмжний хувьд таагүй, хар бараан өнгөтэй, нэг нь нөгөөгөөсөө хэт урт, эсвэл хоёр тал нь хоёулаа далбагар том харласан, атираа нугалаатай харагдах, амархан бохирдох зэрэг сөрөг талуудтай тул мэс ажиллавар хийн жижигрүүлж бэлгийн их уруулын дотор талаар байхаар тааруулан засна.

Ингэснээр бэлгийн их ба бага уруулын харьцаа жигд болж, гадна үзэмж сайжирч, бэлгийн бага уруулын харлаж үрчийсэн хэсэг тайрагдан өнгө нь ягаавтар, эсвэл бага зэрэг бор өнгөтэй болно.

Хүн бүрийн гадна бэлэг эрхтний хэлбэр, хэмжээ, атираа нугалаа, суналт харилцан адилгүй учраас хүн бүрт хийгдэх мэс ажиллавар, үргэлжлэх хугацаа, эдгэрэлтийн хугацаа өөр өөр байна.

Бэлгийн бага уруулын хэлбэрүүд

Бэлгийн уруул засах арга:

Энэ мэс ажиллаврыг хийдэг түгээмэл арга нь илүүдэл бэлгийн бага уруулыг дагуу болон гурвалжилж тайрч авах аргууд юм. Одоогоор бэлгийн бага уруулыг мэс заслын бус аргаар засах өөр арга байхгүй бөгөөд нэг тайрч зассан бэлгийн бага уруул дахин эргэж томордоггүй.

Мэдээ алдуулах арга:

Бэлгийн уруул тайрах мэс ажиллаврыг нугасны болон хэсгийн мэдээ алдуулалтын дор хийдэг. Сүүлийн үед мэдээ алдуулах эмийн үйлчлэлтэй цацлага, тосон түрхлэг, салфетка зэрэг хэсэгчилэн мэдээ алдуулалтын аргууд шинээр нэвтэрч байна.

Мэс ажиллаврын дараах байдал: Мэс ажиллаврын дараа ихэнхдээ амьдралын хэвийн хэв маягт шууд орох боломжтой байдаг. Гэвч мэс ажиллаврын дараа барих дэглэмүүд байна. Үүнд:

  1. Мэс ажиллаврын дараа 1 сар бэлгийн харьцаанд орохгүй байх.
  2. Хүнд юм өргөхгүй байх
  3. Эхний 14 хоног хэт бариу өмд, дотуур хувцас өмсөхгүй байх
  4. Эмчийн заасан эмчилгээг хийлгэсэн өдрөөсөө эхлэх
  5. Дасгал, хэт их хөдөлгөөнийг 1 сар хүртэлх хугацаанд хийхгүй байх
  6. Цус шингэлэх, тураах бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх

Бэлгийн бага уруул засах мэс ажиллаврын дараах шархны эдгэрэх хугацаа:

Шархны эдгэрэлт хүн бүрт харилцан адилгүй байдаг ч 30-45 хоногт бүрэн эдгэрдэг. Ажиллаврын дараах эхний 7-14 хоногт хавдах, чинэрэх, цус шүүрэх зэрэг шинж тэмдэг илэрч болно. Энэ тохиолдолд эмчдээ үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй.

Labiaplasty-г хийлгэснээр та:

  1. Таны гадна бэлэг эрхтний өнгө, үзэмж сайжирна.
  2. Эмэгтэй хүний сексийн өөртөө итгэлтэй байдал нэмэгдэнэ.
  3. Том бэлгийн уруулаасаа болоод бариу өмд, усны хувцас өмсч чаддаггүй байсан бол, чаддаг болно.
  4. Саун, бассейнд ороход бусдаас ичих, санаа зовох зүйлгүй болно.
  5. Гадна бэлэг эрхтний бохирдол багасаж, гадны бохирдолтоос үүдсэн үтрээний үрэвсэл, цистит, өгсөх замын халдвараас сэргийлнэ.

Бэлгийн бага уруул засах мэс ажиллавар нь биений юм болон бэлгийн амьдралд нөлөөлөх үү? Бэлгийн бага уруул тайрах мэс ажиллаврын дараа төрөх болон бэлгийн харьцааны үеийн мэдрэмжинд огт өөрчлөлт өгөхгүй. Уг мэс ажиллаврыг биений юм ирээд дууссаны дараа хийлгэвэл тохиромжтой. Биений юмны үед ариун цэврийн хэрэглэл хэрэглэх шаардлагатай байдаг учир шинэ шархыг хөндөх, шарх бохирдох зэрэг эрсдэлтэй байдаг. 


Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 819898
Өнөөдрөөр : 299
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг