“Шээс задгайралтын орчин үеийн оношилгоо, эмчилгээ” сэдэвт сургалт

Огноо: 2015-06-27       Бэлтгэсэн эмч: Н.Энхтайван       Уншсан: 1164    


Ерөнхий зохион байгуулагч: “АСЭ” эмэгтэйчүүдийн мэс заслын эмнэлэг

Хамтран зохион байгуулсан:

  • Монголын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэг
  • БНСУ-ын Чэйл эмэгтэйчүүдийн нэгдсэн эмнэлэг
  • Анагаахын шинжлэх ухааны их сургууль
  • “Астеллас фарм” ХХК

Сургалтын зорилго: Шээс задгайралтын орчин үеийн оношилгоо, эмчилгээг болгох

Сургалтын зорилт:

  • Эмэгтэйчүүдийн мэс засал болон урогинекологийн эмч нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх
  • Орчин үеийн мэс заслын арга технологийг эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх, нутагшуулах

Сургалтын хэлбэр: Сэдэвчилсэн, ажлын байрны богино хугацааны сургалт

Агуулгын багтаамж: 1,5 багц цаг

Сургалтын хугацаа: 2015.06.25-26

Сургалтын арга зүй:

  • Онолын мэдлэгийг багш нар лекцээр олгож, харилцан ярилцах, үзүүлэн таниулах
  • Чадварыг уламжлалт болон орчин үеийн шаардлага хангасан сургалтын материал, тоног төхөөрөмжийг ашиглан, тохиолдол дээр мэс засал хийх

Сургалтын эхний өдрийн лекцийг The Corporate Hotel and Convention Centre-ийн хурлын танхимд зохион байгууллаа. Сургалтанд Дорнод, Завхан, Сэлэнгэ, Орхон, Дархан, Зүүн хараа, ЭХЭМҮТ, УКНЭ-2, Хатагтай, Грандмед, Гэрэлт чагнуур, Влабур, Тод дэлгэц, Энхжин, Хос чавхдас, Бүсгүй, Гурван гал эмнэлгийн эмэгтэйчүүдийн 42 эмч оролцлоо.

Нээлтийн арга хэмжээнд МЭЭЭН-ийн дэд тэргүүн, доктор А.Отгонболд, МЭЭЭН-ийн удирдах зөвлөлийн гишүүн, АСЭ эмнэлгийн захирал Н.Энхтайван нар үг хэлж сургалтанд оролцогчдод амжилт хүслээ.

Лекцийн хичээлийг БНСУ-ын Чейль эмнэлгийн урогинекологийн тасгийн эрхлэгч доктор, профессор Со Жү Те- слайдыг англи хэл дээр бэлтгэн солонгос хэлээр зааж, Ж.Нармандах орчуулан явууллаа.

Сантек медикал компанийн Safery, Ophera бүтээгдэхүүн болон Астеллас компанийн эмийн танилцуулга хийгдэж, эхний өдрийн сургалт өндөрлөв.

Сургалтын 2 дахь өдрийн практик хичээлийг “АСЭ” эмнэлэг дээр зохион байгууллаа.

Шээс задгайралтын эмчилгээний ТОТ, ТВТ мэс заслын практик сургалт явагдаж, мэс заслын явцыг сургалтын танхимд дэлгэцээр тайлбарлан, орчуулгатай үзүүллээ.

Практик сургалтыг Сү Жү Те эмч - ТОТ мэс заслыг Dry mesh материалаар, Энхтайван эмч - Safery материалаар ТОТ, Ophera материалаар ТВТ мэс засал хийж сургалтыг хийлээ.

Сургалтын төгсгөлд дурсгалын зураг татуулан сертификат гардуулснаар сургалт өндөрлөв.


Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 819898
Өнөөдрөөр : 306
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг