Ирээдүйн эцэг болох гэж байгаа эрчүүдэд зориулсан зөвлөмж

Огноо: 2012-02-01       Бэлтгэсэн эмч:        Уншсан: 735    


Тамхи татдаг бол гэртээ тамхи татахгүй байхыг хичээгээрэй. Хэрэв зүүдэндээ янз бүрээр хөдөлдөг бол эхнэрийгээ жирэмсэн байх үед та тусдаа унтаж болно.

Эхнэрээ төрөх дөхмөгц таны эзгүйд гэнэт өвдсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар урьдчилан төлөвлөгөө гаргаж, хэрэгцээтэй утасны дугаар унаа зэргийг бэлтгэж найз нөхөд, ойр төрлийн хүмүүс, хариуцсан эмч зэрэг хүмүүстэй урьдчилан тохиролцсон байх шаардлагатай. Эхнэр, найз бүсгүйгээ гэр орны хүнд ажлаас чөлөөлж, хангалттай хугацаагаар буюу өдөрт 10-аас доошгүй цагаар унтуулж амруулахаар өөрийнхөө ажлыг зохицуулах хэрэгтэй.

Жирэмсний хугацаанд эхийн хооллолт нь хүүхдийн бүхий л эрхтэн тогтолцооны хөгжил, цаашид хүүхэд болоод өөрийн эрүүл мэндэд асар их ач холбогдолтой. Энә үед эхийг зөв хооллуулах буюу олон төрлийн, илчлэг, амин дэмээр баялаг, амттай хоолыг бэлдэж бага багаар, ойр ойрхон идүүлэх нь маш чухал. Төрөхөөс өмнө төрөх газарт хэрэглэх дараах зүйлийг бэлтгээрэй. Үүнд:

  • хөвөн даавуугаар хийсэн ээлжийн дотуур хувцас,
  • эвтэйхэн шаахай,
  • эмнэлэгт өмсөх хөнгөн хувцас (цамц, өмд эсвэл унтлагын хувцас, толгой боох даавуу, алчуур),
  • ариун цэврийн хэрэгсэл болох саван, алчуур, оо, сойз, хөвөн, тос зэрэг.

Төрөхөөс өмнө эхийн гэдэс томордог учраас хөдлөх, тонгойход хүндрэлтэй байдгаас усанд орох, хөлийн хумсаа авахад нь туслаарай.


Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 1420821
Өнөөдрөөр : 852
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг