Та жирэмсэн үед ажил амралт, хоолны дэглэмийг сайн барьж өвчин эмгэгээс сэргийлэх нь чухал. Жирэмсний хугацаанд хэрэглэсэн ихэнх эмүүд нь эхийн цусаар дамжин урагт нөлөөлдөг учир өвчилсөн тохиолдолд заавал эмчид үзүүлж, зөвхөн эмчийн зааврын дагуу эм, тариа хэрэглээрэй.
Ацикловир
Хортой гэдэг нь тогтоогдоогүй, бага хэмжээгээр шимэгддэг
Амоксициллин
Ургийн гажиг хөгжил үүсгэдэг гэсэн нотолгоо байхгүй
Азитромицин
Жирэмсэн үед хэрэглэх талаар судалгаа ховор, эрсдэлээс эрс давуу гэж үзсэн гарцаагүй тохиолдолд хэрэглэх.
Бензатин бензил пенициллин
Хортой болох нь тогтоогдоогүй
Бензилпенициллин
Хортой болох нь тогтоогдоогүй
Цефиксим
Хортой болох нь тогтоогдоогүй
Цефацидим
Хортой болох нь тогтоогдоогүй
Цефтриаксон
Хортой болох нь тогтоогдоогүй
Хлорамфеникол
Эхний 3 сард нярайн “саарал хүүхэд” хам шинжийг үүсгэдэг.
Ципрофлоксацин
Амьтан дээр хийсэн туршилтаар артропати үүсгэдэг нь тогтоогдсон учраас хэрэглэхээс зайлсхийх, орлох эмийг хэрэглэх
Клиндамицин
Хортой болох нь тогтоогдоогүй
Клотримазол
Хортой болох нь тогтоогдоогүй
Клоксациллин
Эхний 3 сард хэрэглэх талаар судлагдаагүй, 2 дахь 3 дахь хагаст үтрээгээр хэрэглэхэд төрөлхийн гажиг үүсгэхгүй гэдэг нь тогтоогдоогүй.
Доксициклин
Жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэхийг хориглоно. Эхний 3 сард амьтан дээр хийсэн туршилтаар араг ясны хөгжилд нөлөөлдөг болох нь тогтоогдсон. 2 ба 3-р хагаст хүүхдийн шүдний өнгөнд нөлөөлдөг, өндөр тунгаар тарилгаар хэрэглэвэл эхийн элгэнд хортой нөлөө үзүүлнэ.
Эритромицин
Хортой болох нь тогтоогдоогүй
Фамцикловир
Эхний 3 сард хэрэглэхгүй байх, удаан хугацаагаар, өндөр тунгаар хэрэглэвэл төрөлхийн гажиг үүсдэг.
Флуконазол
Эхний 3 сард хэрэглэхгүй байх, удаан хугацаагаар, өндөр тунгаар хэрэглэвэл төрөлхийг гажиг хөгжил үүснэ.
Гентамицин
2, 3-р хагаст сонсгол тэнцвэрийн мэдрэлийг гэмтээдэг, эрсдэл багатай гарцаагүй тохиолдолд хэрэглэж болно. Гэхдээ цусан дахь гентамицины хэмжээг хянах шаардлагатай.
Метронидазол
Эхний 3 сард хэрэглэж болохгүй. Сүүлийн хагаст өндөр тунгаар хэрэглэхгүй байх (>1гр).
Нистатин
Мэдээлэл байхгүй, гэхдээ хоол боловсруулах замаас бага хэмжээтэй шимэгддэг
Офлаксацин
Амьтан дээр хийсэн туршилтаар араг ясны хөгжилд нөлөөлдөг болох нь тогтоогдсон учраас хэрэглэхгүй байх, өөр эм хэрэглэх
Подофиллин
Нярайн эндэгдэл ба урагт гажиг хөгжил үүсгэдэг тул хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Стрептомицин
2, 3-р хагаст сонсголын, тэнцвэрийн мэдрэлийг гэмтээдэг учир зөвхөн гарцаагүй шаардлагатай үед л цусан дах хэмжээг хянах байдлаар хэрэглэнэ.
Сульфадиазин
3-р хагаст нярайн цус хайлуулах
Сульфаметоксазол-триметоприм
Эхний 3 сард онолын хувьд ургийн гажиг хөгжил үүсгэдэг. 3-р хагаст нярайн цус хайлуулах учир хэрэглэхгүй.
Сульфасалазин
3-р хагаст нярайн цус хайлуулна
Тинидазол
Эхний 3 сард хэрэглэж болохгүй. Сүүлийн хагаст өндөр тунгаар хэрэглэхгүй байх (>1гр)
Тетрациклин
Жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэхгүй. Эхний 3 сард амьтан дээр хийсэн туршилтаар араг чсны хагжилд нөлөөлдөг нь тогтоогдсон. 2 ба 3-р хагаст хүүхдийн шүдний өнгө өөрчлөгдөнө, өндөр тунгаар тарилгаар хэрэглэвэл эхийн элгэнд хортой нөлөө үзүүлнэ.
Валацикловир
Амьтан дээр хийсэн туршилтаар урагт ямар нэгэн эрсдэлтэй болох нь тогтоогдоогүй. Зөвхөн гарцаагүй тохиолдолд хэрэглэх.
Ванкомицин
Зөвхөн зайлшгүй шаардлагатай нөхцөлд хэрэглэнэ. Урагт үзүүлэх хортой нөлөөг бууруулах зорилгоор хэрэглэж байх үедээ цусан дах хэмжээг хянах нь чухал.
Зидовудин бусад ретровирусын эсрэг үйлчилгээтэй эмүүд
Эхний 3 сард хэрэглэж болохгүй. Зөвхөн зайлшгүй шаардлагатай үед жирэмсний 2, 3-р хагаст хэрэглэх.