Хүүхэд төрөх хугацааг хэрхэн олох вэ?

Огноо: 2012-02-01       Бэлтгэсэн эмч:        Уншсан: 958    


Сүүлийн биений юм ирсэн өдрөөс хойш 280 хоногийн дараа хүүхэд төрдөг. Хүүхэд төрөх хугацааг олохдоо биений юм хамгийн сүүлд ирсэн өдрөө санаад дараах аргуудаар тооцож олно.

1. Сүүлийн биений юм ирсэн сараас 3 сарыг хасаад, өдөр дээр нь 7 хоногийг нэмж олно. Жишээ нь: Таны биений юм 2009 оны 9 сарын 17-нд ирсэн гэж үзвэл 6 сарын 24 нд төрнө гэж тооцно.

2. Сүүлийн биений юм ирсэн өдрөө санаад сар дээр нь 9 сарыг нэмж, өдөр дээр нь 7 хоногийг нэмж олно. Жишээ нь: Таны биений юм 2009 оны 9 сарын 17-нд ирсэн бол тухайн сар дээрээ 9 сарыг нэмэхэд 2010 оны 6 сарын 17 гарна. Өдөр дээрээ бас 7 хоног нэмэхэд 2010 оны 6 сарын 24 болж байна.

Мөн энэ хүснэгтийг ашиглаж төрөх өдрийг тогтоож болно. Улаанаар бичигдсэн тоонууд дотроос сүүлчийн биений юмны эхний өдрийг ол. Таны хүүхэд төрөх ёстой өдөр нь тэр тооны харалдаа доор нь байгаа хөхөөр бичигдсэн өдөр байх болно.


Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 819898
Өнөөдрөөр : 233
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг