Хэвлий дэх ургийн амьдрал

Огноо: 2012-02-01       Бэлтгэсэн эмч:        Уншсан: 834    


Энэ нь хүний амьдрал үр тогтсон тэр үеэс л эхэлдэг гэсэн хариулт билээ. Чухам яг энэ үеэс л хүн бүрт өөрийн гэсэн шинэ чанарууд нь бий болж, зүүний толгойн хэмжээтэй тэрхүү орон зайд ямар хүн бий болж байгаа тухай мэдээлэл агуулагдсан байдаг. Хүний амьдралын эхний долоо хоногт олон сая эсүүд шинээр бий болж, гайхамшигтайгаар хуваарилагдсаны эцэст хүн гэсэн махбодийг бүрдүүлнэ.

4 долоо хоногийн дараа - Нурууны ясны суурь тавигдсан нь харагдана. Зүрхний үйл ажиллагаа эхэлж, элэг болон гол эрхтэнүүдийг цусаар дүүргэнэ. Үр тогтсон өндгөн эс умайн салст бүрхэвчинд шигдэн орсон байх ба гадна талын эсүүд нь үндэс маягаар дотогш нэвтрэн орж эхийн цусан хангамжтай холбогдсон байдаг.

Харин дотор талын эсүүд нь хоёр, гурван давхаргад хуваагдана. Давхарга бүрээс янз бүрийн эрхтэнүүд бүрэлдэж эхэлдэг. Нэгээс нь тархи, мэдрэлийн тогтолцоо, арьс, нүд, чих үүсч байхад нөгөөгөөс нь уушги, ходоод, гэдэс мэт дотор эрхтэн бүрэлдэнэ. Харин гуравдахь давхаргын эсээс зүрх, цус, булчин, яс үүсэх нь гайхалтай.

Хүй – Хүй нь ураг, эхийг холбодог. Хүйн судсаар хүчилтөрөгч ураг рүү зөөгдөхөөс гадна ургийн бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүн эргэж эх рүү зөөгдөнө. Эхэс - Эхэс нь цэлмэнгийн тусламжтайгаар умайн салст бүрхэвч рүү нэвтэрч орох ба цэлмэн хоорондын завсар зайд орших эхийн цусан дотор хөвж байна. Түүгээр дамжиж эхээс хүчилтөрөгч үр хөврөлийн цусны судас руу нэвчинэ. Тэжээлийн шимт бодис нь хүйн судсаар дамжин урагт очно. Мөн ургийг халдвараас хамгаалдаг эсрэг ураг руу дамждаг. Усны бүрхүүл хальс буюу ураг орчмын шингэн – Умайн дотор усны хальс байх бөгөөд тэр нь ураг орчмын шингэнээр дүүргэгдсэн байна. Түүн дотор ураг хөвж байдаг. Төрөлтийн үед ураг орчмын шингэний хальс хагарч шингэн гардаг.

5 дахь долоо хоног- Энэ үед ургийн мэдрэлийн тогтолцоо аль хэдийнээ хөгжиж эхэлсэн байх ба түүний эсүүд нь мэдрэлийн хэмээх сувганцарыг үүсгэнэ. Энэ нь цаашдаа үр хөврөлийн тархи, нурууны багана болон хувирна. Мэдрэлийн сувганцар нь “толгой” ба “сүүлний” төгсгөлтэй. Энэ үед зүрх улам бүр бүрэлдэн тогтож, судаснууд үүснэ. Эх, хүүхдийг холбосон судасны багц бол хүй юм.

6 долоо хоногтой – Ураг 15 мм урт байх бөгөөд элэг хөгжсөн байдаг. Зүрх минутанд 140-150 удаа цохилно. 7 хоногтойдоо мэдрэлийн зарим нэгэн эс бүрэлдэж минутанд ойролцоогоор 100000 мэдрэлийн эс шинээр үүсэж, төрөх үед хэдэн тэрбум болон өссөн байдаг. Толгойн хажуу дээр буй хонхорхой нь чих, мөн тэнд байгаа зузаан хэсэг нь нүд болон хувирна. 6 долоо хоногоос хойш ургийн нүдний цөцгий хэлбэрээ олно. Гавлын ясууд судсаар баялаг заадсын дагуу хөгжинө. Ургийн бие дээрх жижиг товруунуудаас хөл, гар урган гарна.

8 долоо хоногтой – Ургийн тархи эрчимтэй хөгжиж эхэлдэг ба үнэрлэх, амтлах эрхтэний мэдрэхүй хөгжиж эхэлнэ. 8 долоо хоногтой ураг нь уртаашаа 3-4 см болсон бөгөөд нийт хэмжээ хушганы дотор талд багтах хэмжээтэй болно. Энэ хугацаанд гаднаас нь харахад бүх эд эрхтэн бүрэлдсэн байдаг ба зарим нэгнийх нь үйл ажиллагаа эхэлсэн байдаг. Жишээ нь хүүхэд гар хөлөө хөдөлгөж, нүүрнийх нь хэлбэр тодорч зарим нэгэн нүүрний хөдөлгөөнийг хийж эхэлнэ.

3 сартайдаа – Элэг, дэлүү, ясны чөмөг нь ажиллаж цусыг төлжүүлж эхэлдэг. Дээрх хөдөлгөөнүүдийн ачаар ураг ургийн шингэн дотор сансарын нисгэгч мэт жингүүдэн байдаг бөгөөд 3 сартайгаасаа тэнцвэрийн эрхтэнүүд үүсэж эхэлдэг. Энэ үед хэт авианы буюу эхо аппаратын тусламжтайгаар хүүхэд хуруугаа хөхөж байгаа зэрэг зарим нэг эгдүүтэй үйл явдал харагдаж болно. 12 долоо хоногтой болоход ураг хэлбэр дүрсээ бүрэн олно. Бэлэг эрхтэн сайн хөгжинө.

4 сартай болоход – Хүүхдийн бараг бүх эд эрхтэн систем бүрэлдэн тогтож, эрхтнүүдийн бүрэн үйл ажиллагаа нь тогворжиж эхэлнэ. Ургийн өсөлт хурдасч, толгой томорно. Нүүр нь хүний дүрстэй болж, үс ургахаас гадна, хөмсөг сормуус ургадаг. Зовхи аниастай байна. Хуруу, хумс ургаж гараа атгасан байх ба хурууны хээ хүртэл бий болсон байдаг.

22 долоо хоногтой – Ургийн бие зөөлөн хонгор үсээр хучигдсан байх ба ургийн шар үс нь төрөхийн өмнөхөн арилдаг. 18-22 долоо хоногтойд өшиглөх, түлхэх мэт хөдөлгөөн хийж эхэлдэг.

23-30 долоо хоног - Энэ хугацаанд ураг хүчтэй хөдөлж, гадны дуу чимээг сайн мэдэрч, хариу өгнө. Маш чанга дуунд түлхэх, тийчигнэх зэргээр хариу үйлдэл хийнэ. Ураг орчмын шингэнийг залгиснаас бага зэрэг шээс ялгаруулна. Заримдаа зогисдог. Энэ нь ээжид нь мэдрэгдэх нь бий. Ураг эхийнхээ унтах үед унтах, сэрэх үед сэрэх зэргээр дуурайна.

24 долоо хоногтойд уушги хөгжиж эхэлдэг бөгөөд бусад эрхтэнийг бодвол хамгийн хожуу үүсдэг эрхтэн 26 долоо хоногтойдоо ураг анх удаа нүдээ нээнэ. Нүдний өнгө бараг цэнхэрдүү эсвэл, хар хөх байдаг аж.

28 долоо хоногтой ураг төрвөл амьдрах чадвартай, харин энэ хугацаанаас өмнө уушги болон бусад амьдралын чухал эрхтэний хөгжил гүйцээгүй байдаг.

7 сартай - Ураг хоногт нэг литр ус уудаг бөгөөд энэ үеэс биеийн жин эрчимтэй өсдөг. Хүүхэд төрснөөр хүний амьдралд орох нэгэн зүйрлэшгүй том эргэлт болж эхийн хэвлий дэх дулаан усан орчноосоо бидний амьдарч байгаа хүйтэн, дуу чимээтэй, гэрэл гэгээтэй орчинд гарч ирнэ.

Одоо хүүхэд өөрөө амьсгалах, хооллох үйлдлийг хийх ёстой болж байна. Бүр хэдэн сарын өмнөөс л хөхөж, залгиж, юм атгаж, барьж сурсан болохоор бяцхан хүн маань энэ бүхэнд бүрэн бэлтгэгдсэн байна. Ингээд тэр бусад зүйлийг амьдралынхаа туршид суралцах болно.


Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 856749
Өнөөдрөөр : 57
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг